Баян-Өлгийн нэгдсэн эмнэлгийг барих хөрөнгийг ирэх онд шийднэ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 19

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг барих, эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг 2017 оны төсөвт тусган үе шаттайгаар шийдвэрлэхээр болжээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ сарын  15-наас 17-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сансар өрхийн эмнэлэг, Хөх хөтөл багийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр дээрх мэдээг дуулгажээ.

Сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад танилцуулга хийж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар эмч мэргэжилтнүүдийн саналыг сонссон юм.

А.Цогцэцэг түргэн тусламжийн автомашин, үерийн гамшигт өртсөн хүмүүст хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин, ЭМЯ-ны хамт олноос цуглуулсан мөнгөн хандивыг Аймгийн Засаг даргад гардуулан өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top