”Ice Top” хамтлаг Дархан, Эрдэнэт хотод тоглолт хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 19

Төв Цэнгэлдэх Хүрээлэнд энэ сарын 9-нд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн "ICE TOP" хамтлагийнхан Дархан, Эрдэнэт хотын фэнүүддээ тоглолтоо толилуулах гэж байна. Тодруулбал, хамтлагийн залуус 20 жилийн ойдоо зориулсан "Баярлалаа" тоглолтоо энэ сарын 23-нд Дархан хотод, 24-нд Эрдэнэт хотуудын төв цэнгэлдэх хүрээлэн буюу стадионд нь болох гэж байгаам байна.

 

Дархан хотын тоглолтыг Хараа голын иргэний зөвлөл ТББ зохион байгуулж байгаа бол Эрдэнэт хотод Нүүдэл продакшин зохион байгуулж байгаам байна. Тоглолтонд Digital хамтлаг, Metune, MAF 976, Makh zakhgui, СОД , Минжинсор, Гавана, Хөлгөө, Бүжгийн улаан туг хамтлаг уригдаж тоглох юм байна. Мөн гэнэтийн бэлэг задлахад  “Ice Top” хамтлагийн 20 жилийн ойдоо зориулсан “Баярлалаа” тоглолтын тасалбар ердөө л 5000 төгрөг гэсэн.

 

Б.БАТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top