Таван баримтад дөрвөн сая төгрөгийн тохирол таарлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 19

Өчигдөр НӨАТ-ын баримтын ээлжит сугалааны тохирол боллоо. Нийт 6893 баримтад тохирол таарсан юм. Үүнээс таван баримтад тус бүр дөрвөн сая төгрөгийн тохирол таарав. Энэ удаад наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрүүдэд хийсэн худалдан авалтын баримтыг тохиролд хамруулсан юм.

Арван тав дахь удаагийн тохирлоор супер шагнал болох 200 сая төгрөгийн эзэн мөн л тодорсонгүй. Орон даяар тохирсон сугалааны мэдээллийг харвал нийслэл Улаанбаатар хотоос хамгийн олон азтан шалгардаг хэвээр байна.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top