Орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 20

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болно. Сонгуульд өрсөлдөх Ардчилсан намын хувьд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар удирдуулж оролцох юм.

АН-ын ҮЗХ есдүгээр сарын 16-нд зарлагдсан ч тус намын Гүйцэтгэх зөвлөл  хуралдаж Үндэсний Зөвлөлдөх хорооны хурлыг сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дараа хийхээр хойшлуулаад буй. Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар ҮЗХ-г хойшлуулаад зогсохгүй, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар удирдуулах шийдвэр гаргасан юм.

Ардчилсан намын сум, дүүргийн ИТХ-ын менежер Д.Эрдэнэбат өнөөдөр буюу 2016.09.20-ны өдрийн 15.00 цагт "Залуучууд" зочид буудлын гурван давхрын хурлын зааланд мэдээлэл хийх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top