Сонгуулийн тухай хууль ҮХ зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 21

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц өнөөдөр хуралдана. Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн Цэцэд “Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч хууль зөрчсөн тохиолдолд бусад сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад хэт өндөр хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь хууль зөрчсөн. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болох тухай зэрэг заалтыг зөрчсөн” гэсэн гомдол ирсэн.

Иргэдийн энэ гомдлыг Үндсэн хуулийн Цэц хүлээн авч өнөөдөр /2016.09.21/ дунд суудлаар хуралдан маргааныг хянан хэлэлцэж, хуралдахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top