Шадар сайдын зөвлөхөөр А.Үйлстөгөлдөр томилогдлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 23

МАН-ын залуу боловсон хүчин А.Үйлстөгөлдөр нь Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр томилогдлоо. Тодруулбал, тэрээр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр ажиллах юм.  Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд ОБЕГ, ШӨХТГ, МХЕГ, СХЗГ, Чөлөөт бүс зэрэг газрууд хамрагддаг ба Шадар сайдын ажлын албанд чиглэл хариуцсан зөвлөх болон шинжээч нар ажилладаг байна. А.Үйлстөгөлдөрийн хувьд тэрээр орос англи хэлтэй, АНУ-д суралцсан мөн хэвлэл мэдээллийн байгуулагад 12 жил ажилласан туршлагатай. МҮОНРТ, УБ радио, FM-101.7, TV-8 телевиз, FM-104.0, SEVEN телевиз зэрэг байгууллагуудад уран бүтээлч болон захирлын ажлууд эрхэлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top