Ж.Ганбаатар гишүүн Баянгол дүүрэгт 1.4 километр зам хувийнхаа хөрөнгөөр байгуулж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 23

Баянгол дүүргийн 68 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон Ж.Ганбаатарт тойргийнх нь сонгогчид төдийгүй Баянгол дүүргийн нийт иргэд ам сайтай байна.

“Оргил” худалдааны төвөөрөө олонд танигдсан эрхэм гишүүн маань сонгогдонгуутаа өөрийнхөө тойрогт хувийнхаа хөрөнгөөр томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж эхэлсэн нь ийнхүү түүний нэр хүндийг өсгөх хөшүүрэг болжээ.

Одоогийн байдлаар Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 21-р хороонд цэцэрлэг байгуулахад 20 сая төгрөгийн хандив өргөжээ.

Мөн  9, 10 дугаар хорооны гэр хорооллын иргэдийн гол зорчих хэсэг болсон 1.4 километр хатуу хучилттай автозамыг бүтээн байгуулж, явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт хувийнхаа хөрөнгөөр шийдвэрлэж өгч байгаа аж.

Эдийн засаг хямарсан, төр засаг мөнгөний боломж муутай хэмээн дээр дооргүй “үглэж” суугаа энэ үед төсвийн мөнгө хүлээлгүй хувиасаа дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулж байгаа нь ийнхүү олон хүний талархлыг хүлээж байна.

Д.Билгүүн

www.breakingnews.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top