”Харвони” эм хямдарчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 23

Элэгний С вирүсийг устгах үйлчилгээтэй “Харвони” эмийн үнэ хямдарчээ. АНУ-ын Гилеад Сайнс компанийн Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал Бен Камарк Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзсан байна. Тэд Шинэ Засгийн Газрын мөрийн хөтөлбөр дэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор "Харвони" эмийн үнийг бууруулах талаар санал солилцжээ.

Улмаар 400 ам.долларын үнэтэй  “Харвони” эмийг 300 ам.доллараар борлуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр гурван сарын курс эмчилгээний зардал 900 ам.доллар болж байгаа аж.

Тус  эмийг Монгол улсад 2015 оны 12 сараас эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн. Одоогоор 5000 гаруй хүн эмчилгээнд хамрагдсан аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ 3хайрцаг ууввв(202.70.46.216) 2016 оны 12 сарын 22

O

0  |  0
Top