Нэг сар кино үзэх азтанууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 26

Өргөө кинотеатрын хамт олон шинэ киноны нээлтийн өмнө болон баасан гараг бүр цэнгээнт арга хэмжээг тогтмол зохиодог болсон билээ. Энэ удаа хотдог хэн хамгийн хурдан идэх вэ уралдааныг зохион байгуулав. Трэйлэрээсээ тэс өөр өгүүлэмжтэй, зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан SAUSAGE PARTY кино манай эхэлсэнтэй холбоотой зохион байгуулсан тэмцээнд манай үзэгчид идэвхитэй оролцож, амттай хотдогоо идэж, азтаны шагнал гардан, нэг сар үнэгүй кино үзэх эрхийн эзэн боллоо. Анхны ялагчаар С.Амгалан тодров. Тэрбээр гурван ширхэг хотдогыг гурван минут, 24 секунтын дотор идэж, азтан боллоо. Дараагийн ялагчаар нар Г.Баяр, Т.Дөлгөөн, С.Сүлдбаатар нар тодрон азтаны шагналаа гардлаа. Өргөө кинотеатрыг зорьж ирсэн үзэгчдээ уйдаахгүй, хөгжилтэй, амралт чөлөөт цагаа сайхан өнгөрөөх боломжийг бид олгож, гайхамшиг үргэлжилсээр байх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top