15212 нэр дэвшигч өнөөдөр үнэмлэхээ гардана

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 27

Ирэх аравдугаар сарын 19-ний Лхагва гаригт Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдана. Сонгуульд нэр дэвшүүлэх хуулийн хугацаа дууссан бөгөөд өнөөдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардана.

Энэ сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Энэхүү 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489, бие даагч 723 нэр дэвшигч байгаа юм.

Сонгуулийн сурталчилгаа аравдугаар сарын 01-ний Бямба гаригт эхэлж, аравдугаар сарын 17-ны Даваа гаригт дуусна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top