”ДЦС 3”-ын баруун хойд замыг Яармагийн гүүртэй холболоо

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 27

Хан-Уул дүүрэгт байрлах "ДЦС 3"-ын баруун хойд замаас урагшаа Яармагийн гүүр хүртэлх 1.5 км авто замын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Ингэснээр Гурвалжингийн гүүр уруудаад /ДЦС 3 тал руугаа/дулааны шугамын хажуугаар Дөрвөн замын уулзвартай болгож гэрлэн дохио суурилуулсан байна. Мөн явган хүний зам, автозамыг тусгаарласан хашлага зэргийг шийдэж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж өгчээ.

Уг замыг "Гудамж" төслийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан бол зураг төслийг “Ар Си Эс Си" ХХК, бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэ зам" ХХК гүйцэтгэжээ. 2013 онд Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх "Гудамж төсөл"-ийг хэрэгжүүлж 33 бүтээн байгуулалтыг хийсэн билээ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top