Иран улс Монгол Улсаас мах импортолно

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 29

Иран улс Монгол Улсаас мах импортолж авахаар болсон талаар Ираны Хөдөө аж ахуйн дэд сайд Аль Акбар Мехрфард мэдэгдлээ. Иран улсын хувьд зөвхөн Монгол төдийгүй Армен зэрэг ижил төстэй уур амьсгал бүхий хөрш зэргэлдээ орнуудаасаа мах импортлохоор бэлтгэж байгаа юм. Удахгүй Иранд мөргөлийн сар эхлэх бөгөөд энэ үеэр Ираны шийтүүд ихээхэн хэмжээний хоол хүнс бэлтгэж, айл хөрш, төрөл төрөгсөд болон ядууст тараадаг байна. Үүнийг дагаад махны эрэлт нэмэгддэг учраас Ираны эрх баригчид махны импортоо нэмэгдүүлэхээр зорьж байгаа ажээ. Иран улс жил тутамд 950 мянган тонн мах, 1.75 сая тонн шувууны мах үйлдвэрлэдэг бол 100 мянган тонн мах импортолдог байна. Жилийн махны нийт хэрэглээ нь 2.8 сая тонн ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top