Э.Урангоо Мьянмарын мисст ялагдаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 29

Монголд анх удаа зохион байгуулж буй "Face of Beauty International 2016" тэмцээнд жүжигчин, мисс Э.Урангоо эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ.

Тэгвэл тус  олон улсын миссийн  тэмцээний албан ёсны санал хураалт эхэллээ. Нутгийн дэвжээнээ  тэргүүн титмийн эзэн болох найдвар төрүүлээд буй Э.Урангоо одоогоор 652 хүний саналтайгаар 3-р байрт бичигдэж байгаа бол  Мьянмарын мисс 2200 саналтайгаар жагсаалтыг  тэргүүлж байгаа юм. 

Үндэсний оролцогч мисс Э.Урангоо"Face of Beauty International 2016"  тэмцээний хамгийн чухал шалгаруулалт болох "олны таашаалд нийцсэн мисс" номинацид Монгол мисстээ саналаа өгцгөөе.

Монголд анх удаа 60 орны мисс, Украйны “Амьд барби” Валерьяа Лукяновагаас эхлээд загварын шилдгүүд нэг дор цугларах олон улсын миссийн тэмцээний  титэм гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сарын 8-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Эл өдөр дэлхийн хэмжээний тэмцээнийг дэргэдээс нь үзэж, Монгол улсын гоо бүсгүйгээ хамтдаа дэмжицгээе!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top