Ким Кардашиан өөрийг нь гүтгэсэн гэж мэдээллийн сайтыг шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 12

Өнгөрөгч долоо хоногуудад Бранжелинагийн салалт, Ким Кардашианы дээрэмдүүлсэн гэх хоёр дуулиант хэрэг олны анхаарлын төвд байлаа. 

Парис дахь тансаг харшдаа ямар  ч хамгаалалтгүй үлдсэн Кимд баг зүүсэн таван этгээд буу тулган 10 саяын үнэт эдлэл тэр дундаа нөхрийнх нь бэлэг болох дөрвөн сая долларын бөгжийг дээрэмдсэн хэрэг гарсан.

 

Уг хэргийг Францын цагдаагийн газар мөрдөж байгаа бөгөөд Ким Кардашианыг цахим ертөнцөд хэтэрхий задгай нээлттэй байдаг нь дээрмийн гол сэдэл болсон гэж олон нийт төдийгүй Ким ч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг аж.

Дээрмийн талаар олон таамаг, цуу яриа гарсан бөгөөд “MediaTakeOut.com” сайтыг уг хэрэгтэй холбоотой гурван худал мэдээлэл тараасан гэж реалити шоуны од шүүхэд ханджээ. Энэ тухайн Кимийн төлөөлөгч Мартин Сингер мэдэгдсэн юм.

 

“MediaTakeOut.com” сайт Парис дахь дээрмийн хэргийг Ким болон түүний ээж Крис Женнер нар өөрсдөө “дэглэсэн”, хохирогч болж жүжиглэсэн мөн даатгалын компанийг төөрөгдүүлэх гэсэн хэмээх мэдээллийг цацжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top