Л.СУМАТИ: УЛСТӨРЧИД 200 ХУВИЙН АШГИЙН ТӨЛӨӨ ЯМАР Ч ГЭМТ ХЭРЭГ ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 13

“Сант марал” сангийн захирал Л.Суматитай ярилцлаа.

 



 

-Авлигатай тэмцэх газраас гаргадаг “Монгол Улс дахь авлигын индекс” судалгааны дүнгээр бол авлига өсчээ. Танай сангаас явуулсан судалгааны дүн ч тэгж гарсан байна?

-Монгол Улсын бизнесийн орчин дахь авлигын түвшинг тодорхойлсон судалгаанууд их ховор байдаг л даа. Сая хийсэн судалгааны гол онцлог нь бизнесийн орчинд авлигын түвшинг тодорхойлсон. Бизнес нь эдийн засагтай шууд холбогддог болохоор эдийн засгийн бололцоо нь ямархуу байгааг давхар харуулахыг зорилоо.

Хамгийн гол нь энэ судалгаа 2012 оноос хойш явагдсан. Үүнээс хойших дөрвөн жилийн хооронд ямар өөрчлөлт гарав гэдгийг харах боломжийг бүрдүүлсэн гэдэг нь нэлээд сонин үр дүн гэж бодож байна. Энэ үр дүнгээр юу харагдаж байна вэ гэхээр, бизнесийн байдал эхлээд жаахан хүлээлттэй байснаа сүүлдээ тааруу тал руу өөрчлөгдсөн. Тэгээд 2016 онд бүр хүндрэлтэй байгаа гэсэн дүн гарч байна.

Энэ нь бусад байгууллагаас явуулсан судалгаатай таарч байгаа. Манайх бол авлигалын түвшин дээр нэмээд бизнест хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг давхар судалж байгаа болохоор арай илүү өргөн хүрээг хамарсан гэж хэлж болох юм. Дээр нь, салбар, салбарт ямар онцлогтой байна гэдгийг бас харуулсан.

- “Сант марал” сан арваад жилийн турш Монгол дахь авлигын түвшинг тогтоох судалгаа хийлээ. Энэ хугацаанд ямар өөрчлөлт гарч байна. Нааштай өөрчлөлт ажиглагдав уу?

-Манай сан 2006 онд Азийн сантай хамтарч, Монгол дахь авлигын суурь судалгааг анх хийсэн. Санхүүжүүлэгч байгууллага нь өөрчлөгдөөд яваад байсан юм. Эхний гурван жилийнхийг Их Британийн ЭСЯ санхүүжүүлсэн. Ноднин хүртэл 2.5 жил  ”US AID”-ийн санхүүжилтээр явсан. Хамгийн сүүлд Азийн сан, “Australian AID”-тэй хамтарч хийлээ. Судалгаанаас харахад 2013 оны есдүгээр сард оролцогчдын 41 хувь нь өнгөрсөн гурван жилд авлига нэмэгдсэн гэж үзэж байсан бол энэ жил 59 хувь нь ийм дүгнэлт хийсэн. 2013 оны есдүгээр сард оролцогчдын 52.5 хувь нь ирэх гурван жилд авлига буурна гэсэн итгэлтэй байсан бол энэ удаагийн судалгааны үр дүнгээр 27.4 хувь болж буурсан үзүүлэлт гарлаа. 

-Олон улсын байгууллагууд дэлхийн улс орнуудын авлигын түвшинг судалж тогтоогоод эрэмбэлчихсэн байгаа харагддаг. Авлигын түвшнөөрөө манайх хаахнуур жагсахаар байна? 

-Харьцуулах ямар ч арга байхгүй. Яагаад гэвэл, харьцуулахын тулд судалгаа хийсэн аргачлал нь ойролцоо байх ёстой. Гэтэл яг манайх шиг бизнесийн орчинд хийсэн судалгаа бараг байдаггүй. Асуултыг нь яг адилхан тавихгүй л бол өөр судалгаатай харьцуулах ямар ч боломж байдаггүй.   

-Судалгаанаас харахад аль салбарт авлига хамгийн их байгаа гэж иргэд дүгнэж байна?

-Ер нь хаана их мөнгө эргэлдэж байна, тэнд л авлигад өртөх магадлал өндөрсдөг зүй тогтолтой болох нь ажиглагдаж байна.

-Яг өнөөгийн Монголд бол төрд л их мөнгө байдаг болчихоод байгаа?

-Төрд мөнгө их байх гэдэг нь төрийн үүрэг их байгаагийн илрэл. Бизнесийн салбарын хувьд аваад үзэхэд, хамгийн их мөнгө эргэлддэг барилга, уул уурхайн салбарт авлигал гарч байгаа нь харагдаж байна. Дээр нь нэмээд, төрийн үүрэг оролцоо их байх нь авлигад өртөх магадлалыг нэмэгдүүлнэ. Судалгааны үр дүнг нь олж үзсэн бол өнгөрсөн хагас жилийн байдлаас гадна ирээдүйг яаж төсөөлж байгаа вэ гэсэн үр дүнгүүд гарч ирж байгаа. Бизнесийн байдлыг тогтмол гаргаж ирж байгаа судалгаа тийм ч олон биш. Бид үүнийг давхар хийснээрээ ач холбогдолтой гэж үзэж байгаа.

-Ер нь компаниудын ирээдүйдээ итгэх итгэл хэр байна. Авлига өгч, авахгүй шударгаар яваад амжилт олно гэдэг итгэл тааруу байна гэж ойлголоо?

-Тэр бол тааруу байгаа нь ойлгомжтой. Гэхдээ би үүнийг яг энэ Засгийн газартай холбож яримааргүй байна. Арай өргөн хүрээнд авч үзмээр байгаа юм.

бизнес дэх төрийн үүрэг оролцоо нь жилээс жилд нэмэгдээд яваад байгаа. Тэр ч бүү хэл хувийн сектортой өрсөлдөөд, зарим салбарт бизнесийг шахаж гаргах гээд. Манайх авлигалтай тэмцээд л байдаг, тэмцээд л байдаг. Мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй байгаа нь ерөөсөө л энэ хэрэгжүүлж байгаа загвартай холбоотой. Төрийн үүрэг оролцоо зөвхөн хяналт дээр байсан бол өөр хэрэг. Гэтэл хуваарилалтад ч оролцоод, бизнесийг ч булааж авах гээд байгаа болохоор тэнд авлигал үүсээд байна. 

-Эрх баригчид авлига их байгаагийн шалтгааныг улстөрийн тогтолцоотой холбодог. Намуудын тохироогоор албан тушаалд очсон, удахгүй чөлөөлөгдөнө, бас ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэж байгаа нөхдүүд авлига цэцэглүүлээд байна гэж?

-К.Марксын хэлсэн нэг үг байдаг юм. “Хөрөнгөтөн хүн 200 хувийн ашгийн төлөө ямар ч гэмт хэрэг хийхээс буцахгүй” гэж. Би энэ үгийг одоогийн нийгэмд тохируулаад “Зөвхөн хөрөнгөтөн ч биш, төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтан 200 хувийн ашгийн төлөө ямар ч гэмт хэрэг хийхээс буцахгүй” гэж хэлж байгаа юм. Ингээд өөрчилчихөд туйлын үнэн сонсогдох болчихоод байна л даа. Хяналтгүй, хариуцлагагүй төрийн тогтолцоо бүрдээд ирэхээр авлига нэмэгдэх нь гарцаагүй.

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hatitsuullalt(109.81.208.72) 2016 оны 10 сарын 17

Soc sistemiig muulaad baigaa humuus german. Skandinoviin hoigiin 3 ornii hogjiin nuutsiig oilgood daraa ni bpdoh heregtei. Bid l ardchilal geed hamag baylagaa horongo oruulalt nertei liuvarduulaad baigaa. England . Japan arfchilal jarj ezen haanaa hoohgiu baigaad hogjliin nuuts baigaa bolob uu

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Зөвлөлтийн эдийн засгийн давуу талд итгэгчдийн нэг нь АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч Поул Самүэлсэн байсан. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Хямрал нь хувийн хэвшлийн чөлөөт системын уналт биш, харин төрийн эмгэнэлт уналт байсан юм. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Их хямрал нь ажилгүйдэл ихэссэн бусад хүнд хүчир үеийн нэгэн адил төрийн алдаатай менежментээс болсноос биш, хувийн эдийн засгийн угаасаа тогтворгүй чанараас үүдээгүй гэдэгт асуудлын гол нь оршиж байна. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналтан Мильтон Фридман)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Хүмүүс бол “зах зээлийн хууль” хэмээх машин биш, харин эдийн засгийн ухааны гол төвд байх ёстой. (АНУ-ын Висконсоны их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ричард Т. Элай)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Сайн эдийн засагч, муу эдийн засагчийн хооронд нэг л ялгаа байдаг. Муу эдийн засагч юмны харагдаж буй талаар л хязгаарладаг бол, сайн эдийн засагч алив зүйлийн үл харагдах тал, урьдчилан харах ёстой талын аль алиныг тооцдог. (Францын нэрт улс төрч, эдийн засагч Фрэдэрик Бастиа)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрэхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Мальтуст бичсэн захианаас )

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Алдарт эдийн засагч Карл Маркс) Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Алдарт эдийн засагч Карл Маркс)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Өмч, хөрөнгө бол хулгай. (Францын нэрт эдийн засагч, улс төрч, философич, социологч П.Ж.Прудон)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид)

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, бари

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

0  |  0
Зочин(139.5.218.172) 2016 оны 10 сарын 16

Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

0  |  0
зочин(103.229.123.179) 2016 оны 10 сарын 14

АВЛИГАТАЙ ТЭМЦЭЭД Л ӨБАЙДАГ ТЭМЦЭЭД ЛБАЙДАГ ГЭЖ ДЭЭ ХААНА ТЭМЦЭЭД БАЙГАА ЮМ БЭ?

0  |  0
Mgl(113.89.228.27) 2016 оны 10 сарын 13

Kkkkkkk TUUZ HAICHILAHAASAA ICHEDEGUI UHERENUUD KKKKKK

0  |  0
Top