Гуравдугаар эмнэлгийн урд талын эвдрэл ихтэй замыг засаж авто зогсоол болголоо

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 13

П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн урд талын 300 метр урттай 5830 метр квадрат талбай бүхий зам цас борооны улмаас эвдэрч,  хонхорхой газарт нь ус ихээр тогтдог байсан юм. Харин хотын ерөнхий менежерийн санаачилгаар тус замыг засаж тохижуулахаар болсон бөгөөд  хуучин замыг засаж ус зайлуулах шугам, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, их бүрэн тохижилттой авто замын зогсоол болгон шинэчлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, эмнэлгийн дарга эмч нар, гүйцэтгэгч байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.  
 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлийн хүн ам өсөхийн хирээр төвлөрөл бий болж авто замын ачаалал нэмэгдэж байна. Авто замын ачааллыг бууруулахын тулд авто зогсоолуудыг нэмж барих шаардлагатай.  Энэ ажлыг санаачлан, богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, болон гүйцэтгэгч компанид талархал илэрхийлье” гэв.   
 
Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “2016-2020 он хүртэл хийж хэрэгжүүлэх тохижилтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн, иргэд олноор зорчдог, эвдрэл ихтэй гудамж зам, талбайг засна. Энэ ажлын эхлүүлж 3 дугаар эмнэлгийн  урд талын замыг засварлаж өнөөдөр ашиглалт хүлээлгэж өгч байна” гэдгийг онцолсон.  
Эмнэлгийн удирдлага олон жил хүлээсэн ажлыг ажил хэрэг болгосонд нийслэлийн удирдлагуудад баярласнаа илэрхийлж эмч нар болон тус эмнэлгээр үйлчлүүлэгсэд, иргэдийн өмнөөс Хотын Ерөнхий менежерт талархал гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hahahahahahah(188.64.243.212) 2016 оны 10 сарын 14

gazariin hulgaich . UB iig jorlongoor dvvrgesen .me enhboldiinhooo balgiiiig ynzalj bn gej . bodotsgooo .. svrjigneh gej ...

0  |  0
zochin(202.131.247.23) 2016 оны 10 сарын 14

1 l их тууз хайчилсан хүмүүс барьсан зам тань урт удаан байх болтугай.

0  |  0
zochin(79.250.39.23) 2016 оны 10 сарын 13

Zam zasahad tuuh haichlaad bhdaa yahav de. Ineedemtei jum

0  |  0
Top