Арслангийнхан танихгүй хүнтэй романтик харилцаа тогтооно

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 14

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын шинийн 13. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага
: Өтлөх үхэхүй
Суудал: 
  Уул

Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

ӨРНИЙН ЗУРХАЙ 


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр энэ ордныхон онцгой хайр дурлалтай учрах сайхан боломж нээлттэй байна. Өнгөний сайханд хуурталгүй өөрийн гэсэн бодолтой байх хэрэгтэй бөгөөд таны өөртөө итгэлтэй байх занд чинь татагдах болно. Үдэш орой хүрээлэн буй хүмүүсийн харьцаа хэвэндээ орох болно. Таны хажууд байгаа хэн нэгэн таны хайр халамж, энхрийллийг санаж байх бөгөөд оройг романтик хэлбэрээр өнгөрөөх хэрэгтэй.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр зарим асуудлуудыг дараа гэж хойш тавих хүсэл төрнө. Бүү хойш тавь. Ажил хэргээ дуустал нь хийх нь өлзийтэй. Хувийн амьдралд тань тэмцэлдэхэд маш хэцүү, хүчтэй мэдрэмж таныг эзэгнэх болно. Бүтээлч хүмүүс хөгжим зохиох авьяасаа нээж магад бөгөөд энэ нь нэмэлт орлого авчирч болзошгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр, таны ажил хэрэгт, аль эсвэл биеийн байдалд ноцтой нөлөөлөх ямар нэг зүйл тохиолдоно. Бизнес эрхлэгчид ямар нэгэн гэрээ хэлцлийг зөвшөөрөхөөсөө өмнө бүх нарийн учир ялгааг тооцож, онцгой болгоомжтой байх хэрэгтэй. Эрүүл мэнд аялалд таагүй өдөр. Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Осолд өртөх, хөндлөнгийн хүмүүстэй муудалцах, хуулийн байгууллагынхантай сөргөлдөх магадлалтай. Гэрийнхэнтэй муудалцах эсвэл найз нөхөдтэйгөө харьцаа тасарч болзошгүй. Сэтгэл хөдлөлөө барь бүү уурла. Архи, махан хоол хэрэглэхээс татгалз.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хөгжилтэй өдөр. Энэ өдөр хөгжилдөж зугаацах цаг гарга. Хайрын дурлалын ертөнцөд мансууран дотоод сэтгэлээ нуух хэрэггүй. Энэ бүхэн танд урам зориг оруулна. Таны хариуцлагаа ухамсарлаж тэнэг харагдахгүй байх гэсэн хүсэл тань дотоод сэтгэлийг хүлж байдаг. Та энэ хүлээсийг энэ өдөр тайлна. Эрч хүчтэй байна. Төлөвлөгөө тань таны хүссэнээр болохгүй ч бусдад тэвчээргүй зан гаргахаас болгоомжил. Нэр хүндтэй хүмүүстэй зөрөлдөхөөс болгоомжил. Бусдад гомдоллож болох боловч дайсагналцахаас сэргийлээрэй.


АРСЛАН (7/23-8/22)   

Адал явдлаар дүүрэн өдөр. Магадгүй та өөр соёл иргэншилтэй танихгүй хүнтэй романтик харилцаа тогтооно. Ямар нэгэн өөр зүйл хийх нь тань бие сэтгэлд сайнаар нөлөөлөх болно. Тиймээс нээлттэй бай. Холын төрлүүд, эсвэл хадмууд чинь танд өглөгч хандах тул тэдэнтэй холбоо борь. Аяллаар явж чадахгүй байгаа бол түүхэн газруудаар явах нь сонирхолтой байх болно.


ОХИН (8/23-9/22)

Дараа сард гарах гэр бүлийн шийдвэр таны гэр бүлдээ зориулах хайраас шууд шалтгаалахыг анхаар. Энэ бол бизнесийн хувьд азаа үзэх хамгийн таатай мөч юм. Магадгүй, та гэр бүлийн гишүүдээ хамруулан хүүхдийн асрамжийн болон замын зардлаа хэмнэн гэрээсээ ажил хийж магадгүй. Таны нэр хүнд ажил дээр өсч, цалин тань нэмэгдэж магадгүй. Санхүүгийн асуудлууд хөнгөрнө. Хэрвээ та их өртэй бол буцаан төлөлтийн талаар дахин гэрээ хэлэлцээр хийгээрэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хуурамч энергүүд бүтэн сартай холбоотой байх бөгөөд энэ нь өдрийн турш үргэлжилнэ. Гэр орныхоо асуудлыг ажил төрөлтэйгээ хольж солих нь их хүндрэлтэй байна. Хайртай хүн чинь эсвэл хамтрагч чинь таныг бухимдуулна. Физиологийн энерги их доогуур түвшинд байна. Сэтгэл хөдлөлөө сайн дар. Өнөөдөр тийм ч сайхан өдөр биш учраас янз бүрийн асуудал шүүрч авалгүй, өөрийнхөө байдлыг бүү өөрчил.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Удаан явцуу өдөр.Энэ өглөө та маш удаан байх хандлагатай байна. Энэ өдөр та урьд өмнө тохиолдсон элдвийн таагүй зүйлээ ор тас мартах хэрэгтэй. Эргэн тойрондоо байгаа худал хуурмаг зүйлүүдээс болгоомжил. Бүх зүйлийг нээлттэй байлгах нь бусдад буруу ойлголцол төрүүлэхгүй байх гол үндэс болно. Ямар нэг өөр шинэ зүйл хийх хүсэл нь таныг хөгжилтэй сэтгэл хангалуун байлгах болно.


НУМ (11/22-12/21)

Ач холбогдолтой өдөр. Ажилдаа анхаарал хандуулж, ажлын газрын хов живнээс хол бай. Гадаадаас ирэх мэдээ тун тааламжтай байх нь. Цайны цагаараа дасгал хийж биеэ амраа гэхдээ хэт их хийж биеэ зовоох хэрэггүй. Өнөө оройг мартагдахааргүй зугаацаж өнгөрөө. Та өөрийн гадна төрхөө өөрчилнө. Сайн танилууд таарна. Зарим хүмүүс аялалд гарна. Бүх төлөвлөгөөгөө эртхэн дуусга, учир нь таны сэтгэл романтик хийсвэр байдал руу яарч байна.


МАТАР (12/22-1/19)

Таатай өдөр. Дараагийн хоёр гурван өдрийн турш тогтсон заншлаасаа хазайх болох тул өмнө нь байнга хэрэглэж байсан аргаа өөрчилж шинэ өөрчлөлтүүд хийхийг хичээ. Өдрийн ихэнхи цагт хэрэглэгч, хамтран зүтгэгч, хувийн юм уу мэргэжлийн хамтрагч нарт чинь шаардлагатай зүйл таны анхаарлыг татах болно. Дурласан хүнтэйгээ болзож өнөө оройг хосын жаргалд умбаж өнгөрөө. Хүүхэдтэй хүмүүс харин тэднийгээ өвөө, эмээгийнд нь хонуулах юм уу эсвэл хүүхэд асрагч хөлсөлж хоёулханаа цагийг өнгөрөөхийг хичээ.


ХУМХ (1/20-2/18)

Амарч тайвшрах өдөр. Өнөөдөр үнэнч шударга чиг хандлага зонхилох төлөвтэй байна. Хэрвээ танд амралт хэрэгтэй байгаа бол одоо л жинхэнэ амарч эхлэх яг таарсан цаг ирээд байна. Өөрийн бие, оюун санаа, зүрх сэтгэл дахин сэргээн тэнхрүүл. Үүрэг хариуцлагаа түр хойшоо тавиад бага зэрэг амарвал таны хэтийн төлөв байдалд ч мөн өөрчлөлт орно. Оюун ухаандаа төвөгтэй асуудлуудыг шийдэх гээд үз, Магадгүй шийдэл тань бодит байдалд хэрэгтэй болох ч юм билүү. Эрхэм хүн тань өвдөөд таны тусламж дэмжлэг түүнд хэрэгтэй болж мэдэх юм. Очих цагаа товло, таны тус дэмжлэг найз болон хайртай хүнд тань итгэл найдварыг, тав тухыг өгөх болно. Та ганц бие эсвэл хостой ч байна уу ямартай ч хайр дурлал тань хүчтэй гайхалтай мэдрэмжийг мэдрүүлнэ.


ЗАГАС (2/19-3/20)

Бахдалтай өдөр. Таны эрч хүч өндөр байж, олон тооны үйл ажиллагааг зэрэг амжуулах байх. Хүнд хөдөлмөр эрхлэх зэргээр аливаад идэвх зүтгэл гарга. Тэгвэл амжилтанд хүрч, санхүүгийн байдал сайжирна. Бэлгийн дур хүсэл нэмэгдэж, амралтын өдрүүдийг хоёулхнаа өнгөрөөхөөр төлөвлө. Хамаатан эгч, дүүсээ зоогонд урих нь танд сэтгэл ханамж, ашигтай байдлыг авч ирнэ. Ажил тань машин технологийн эвдрэлээс үүдэн саатаж болзошгүй. Гэвч та санаа зовох хэрэггүй. Өнөөдрийн ажлаа маргааш ч амжуулах хангалттай цаг хугацаа танд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top