Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ”Монгол-Японы Худалдаа хөрөнгө оруулалтын форум”-д оролцлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 14

Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт ноён Ишигэ,

Энд хуран цугларсан зочид, төлөөлөгчид өө,

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо, 

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Юуны өмнө “Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож буй бизнес эрхлэгч Та бүхэнд хувиасаа болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэхүү чухал арга хэмжээнд оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, шинэ Засгийн газрын бодлого, Монгол-Японы хамтын ажиллагааны төлөвийн талаар Та бүхэнтэй санал бодлоо хуваалцах завшаан тохиолдож байгаад баяртай байна.

Манай Засгийн газар байгуулагдаад, ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хурлын чуулганаар саяхан батлуулсан. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн парламентын намрын чуулганаар 2017 оны төсвийн төсөл болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-аар батлуулахаар ажиллаж байна.

Засгийн газар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэхийн тулд юуны өмнө макро эдийн засгийг тогтворжуулах, сэргээх арга хэмжээг авах шаардлагатай болж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд бид уламжлалт түнш Япон Улстай, тэр дундаа Японы бизнес эрхлэгч Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Хамтдаа бид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, Монгол Улсад бизнес хийх, хөрөнгө оруулах таатай орчинг бүрдүүлэхэд хүчин чармайх болно.

Сүүлийн жилүүдэд Монгол, Японы ард түмний найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг  бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна.

Монгол Улс өөрийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд “Гуравдагч хөрш” орнуудтай нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн.

Япон Улс нь манай улсын гуравдагч хөрш, томоохон хөрөнгө оруулагч төдийгүй эдийн засгийн гол түнш орнуудын нэг билээ. Хоёр улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” нь Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд худалдаа, эдийн засгийн салбар дахь нэгэн томоохон дэвшил юм.

Энэхүү хэлэлцээр нь хоёр орны бизнэс эрхлэгч Та бүхний хамтын ажиллагаа болон худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж, экспортын барааны татварыг үе шаттайгаар бууруулах, худалдаанд учирч буй хориг саадыг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг нэмэгдүүлэх тогтвортой таатай орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон билээ.

Хоёр орны эдийн засаг харилцан нөхөх чадвартай, хамтын ажиллагааны нөөц, боломж ихтэй билээ. Дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг Япон Улсын эдийн засгийн бодит сонирхлыг Монгол Улсад бий болгох, хоёр талын худалдаа, ялангуяа Японы шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх нь манай улсын эдийн засгийн гадаад бодлогод тэргүүлэх ач холбогдолтой юм.

Манай улс Япон Улстай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх, өөрийн орны экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмал болон уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан үндэсний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Япон Улсын өндөр технологийг нутагшуулахыг зорьж байна.

Хатагтай, ноёд оо,

Монголын ард түмэн 1990-ээд оны эхэн үед зах зээлийн эдийн засагт шилжиж, хүнд хэцүү үеийг даван туулахад Япон Улс, Японы ард түмэн хамгийн ихээр тусалж, дэмжиж байсныг миний бие онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд  Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад 3 удаа албан ёсны айлчлал хийхдээ хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай шат ахин хөгжиж байгааг нотолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монголын экспортыг нэмэгдүүлэх, болон аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд чиглэсэн “Эрч нэмэх” санаачилгыг дэвшүүлж, эдүгээ хоёр тал амжилттай хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байна. 

Манай хоёр улсын гадаад худалдааны салбар дахь хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд 1990 оны ардчиллаас хойш цар хүрээ нь улам бүр өргөжин тэлж байна. 

Монгол Улс Япон Улсыг гуравдагч хөрш, стратегийн түнш, томоохон хөрөнгө оруулагч гэж тооцдог. 1990-2016 оны хооронд Япон Улсаас Монгол Улсад нийт 262 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд 2015 оны байдлаар японы 551 аж ахуйн нэгж Монгол Улсад бүртгэгдэж, үйл ажиллагаа  явуулж иржээ. 

Японы хөрөнгө оруулалттай банк, хөрөнгө оруулалтын сан, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжиж, Тоёота, Хитачи, Фужи Ксерокс, Ниссан, Кавасаки, Сузуки, Бриджстоун зэрэг японы томоохон аж ахуйн нэгжүүдийн албан ёсны дистрибьюторууд үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд японы томоохон аж ахуйн нэгжүүд манай улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, цаашид хөрөнгө оруулалтын хэмжээ улам бүр нэмэгдэх хандлагатай байна. 

Манай улсын гадаад түншүүдтэй явуулж буй улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрч, бидний харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгийрч байгаа бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцан ашигтай байх зарчмыг баримталж байна. 

Бид Монгол Улсын ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн нэгдмэл, тогтвортой, залгамж чанартай улс төрийн бодлого, шийдвэр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хоёр орны найрсаг харилцаа, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа нь зөвхөн төрийн байгууллага хооронд хязгаарлагдахгүй, хувь хүмүүс болон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудын хоорондын харилцаа чухал тулгуур байх үүрэгтэй билээ. Хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувийн хэвшлийн санаачилгад тулгуурласан төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал юм.

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Японы бизнесийн зөвлөл, Монгол Японы эдийн засгийн хороо, Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг зэрэг байгууллага хоёр орны бизнес, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Энэ удаагийн форумын үйл ажиллагаанд Монгол Улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож байгааг дуулгахад таатай байна.

Форумд оролцогч аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид Та бүхэн бие биенийхээ соёл сэтгэхүй, зан заншил, онцлогийг харгалзан, харилцан хүндэтгэх зарчмаар, хоёр орны хөгжлийн нийтлэг ашиг сонирхлыг хангахад чиглэсэн чухал санал, шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү форумыг хамтран зохион байгуулагч Японы Гадаад худалдааг дэмжих ЖЕТРО байгууллагын удирдлага болон хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, форумын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе! 

Монгол хүн хурдан хүлгээ дээдлэн, хур бороог билэгшээдэг уламжлалтай. Тийм болохоор Та бүхний цаашдын бизнесийн хамтын ажиллагаа хурдны морь шиг шандастай, хурын дараах солонго шиг зүйл бүрээр хосолсон, үр өгөөж арвинтай, бүтээлч санаачилга нь мэргэн оновчтой байхыг хүсэн ерөөе! 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
таны санхүүгийн асуу(64.71.171.60) 2017 оны 03 сарын 29

Quick Reply: andreguyot991@gmail.com Hello, I am an individual who offers international loans. Having a capital Which will be used to grant short-term and long-term loans between private individuals ranging from 5000 € to 5000.000 € to all serious people being in the real needs, the rate Interest is 2% per annum. Loans to loans Financial, Real estate loans, Investment loans, Automobile loan, Personal loan. I am available to satisfy my clients in a maximum duration of 3 Days Upon receipt of your application form. No one seriously refrain

0  |  0
GUYOT(64.71.171.60) 2017 оны 03 сарын 29

Quick Reply: andreguyot991@gmail.com Hello, I am an individual who offers international loans. Having a capital Which will be used to grant short-term and long-term loans between private individuals ranging from 5000 € to 5000.000 € to all serious people being in the real needs, the rate Interest is 2% per annum. Loans to loans Financial, Real estate loans, Investment loans, Automobile loan, Personal loan. I am available to satisfy my clients in a maximum duration of 3 Days Upon receipt of your application form. No one seriously refrain

0  |  0
GUYOT(64.71.171.60) 2017 оны 03 сарын 29

Quick Reply: andreguyot991@gmail.com Hello, I am an individual who offers international loans. Having a capital Which will be used to grant short-term and long-term loans between private individuals ranging from 5000 € to 5000.000 € to all serious people being in the real needs, the rate Interest is 2% per annum. Loans to loans Financial, Real estate loans, Investment loans, Automobile loan, Personal loan. I am available to satisfy my clients in a maximum duration of 3 Days Upon receipt of your application form. No one seriously refrain

0  |  0
Top