Ким Кардашиан цахим ертөнцдөө хаалт тавьжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 14

Парист болсон дээрмийн дараагаар олон нийт тэр тусмаа цахим ертөнцөд нам гүмхэн байсан Ким Кардашиан ганц нэгхэн “үйлдэл” хийх болсон. Ялангуяа цахим ертөнцөд маш “хянамгай” байх болсон байна. 

Тэрбээр твиттер хуудсандаа шинэчлэл хийж өөрийн дагадаг аккаунтаа цөөлжээ. Ким твиттерт өмнө нь 121 аккуант дагадаг байсан бол тэдэн дундаас сонголт хийж одоогийн байдлаар 106 хаяг дагадаг болсон байна. Түүний твиттер хуудсыг 48,5 сая хүн дагадаг ажээ. 

Дээрмийн дараа Ким сэтгэл санааны хувьд хүндхэн байгаа бөгөөд гэр бүлийн эгч дүүс нь байнга уулзаж, дэм болж байгаа гэж дүү Хлоя нь ярьсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top