“Эрдэнэт”-ийн 49 хувийг авах гол хорыг Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал найруулсан уу

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 14

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр “Монгол зэс” компани Худалдаа хөгжлийн банкнаас зээл босгох замаар худалдан авсан. Сонгуулийн өмнөхөн болсон энэ үйл явцыг хуулийн дагуу явагдсан эсэх асуудалд өдгөө Засгийн газраас хяналт тавьж, шалгахаар болоод буй. Тэгвэл энэхүү худалдан авах ажиллагаа ямар замаар явагдсан талаар олон баримт, мэдээллүүд хөвөрч байна. Үйл явц нь луйврын шинжтэй зохион байгуулагдсан байж ч мэдэх зах сэжүүр илэрч эхэлсэн билээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах ажилд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч холбоотой, ашиг сонирхлын хамааралтай байж магадгүй нөхцөл үүсээд байгаа. Энэ нь түүний хийсэн мэдэгдэл, уг худалдан авалтыг өмгөөлсөн үг хэллэгээс илэрхий байсан юм. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг 49 хувийг хувийн хэвшил тоож авсан нь бараг их юм гэх утгатай зүйлийг ярьсан нь бүр ч хачирхалтай, олны хардлагыг дэвэргэсэн үйлдэл болсон. Ц.Элбэгдорж “Хувийн хэвшлээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зориг гаргаж авах өөр компани байхгүй. Яагаад гэвэл, “Эрдэнэт”-ийн асуудал хүнд байгаа. 40 жил болно гэдэг уул уурхайн компанийн хувьд өндөр нас. Тиймээс Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын тал аваад, өөрчлөлт шинэчлэлээ хийгээд яваасай л гэдэг талд би байгаа” гэх зэргээр мэдэгдсэн. Ингэснээрээ тэр дээрх луйврын шинжтэй гэгдэж буй худалдан авалтад оролцсон, эс бөгөөс эрх ашгаараа оролцоотой гэж харагдаж байгаа юм.

Тэгвэл энэхүү ажлыг гардан гүйцэтгэсэн хүн нь Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал гэдгийг учир мэдэх хүмүүс шууд нэрлэж байна. Өөрөөр хэлбэл, Н.Золжаргал бүх хорыг найруулжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шилжүүлж авахын тулд “Ростех” компанид 400 сая ам.доллар төрсөн гэх мэдээлэл бий. Гэтэл ийм хэмжээний мөнгийг Монголын энгийн нэг арилжааны банкнаас гаргаад шилжүүлчихсэн гэж бодохоор санхүүгийн асар том үйл явц өрнөсөн байж таарна. Энэ тохиолдолд Монголын төв банк, тэр дундаа тус банкны Ерөнхийлөгч гэх хүний оролцоогүйгээр юу ч бүтэхгүй. Арилжааны банкинд тэр хэмжээний томоохон гүйлгээ хийх боломж, бололцоо гагцхүү тэр хүний зохион байгуулалт дор л явагдах боломжтой.

Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед арилжааны банк актив хөрөнгөөсөө давсан эх үүсвэрийг гаргаж, тухайн үеийн нөхцөл байдалд ОХУ-д томоохон тооцогдох  наймаа үсэргэсэн нь чухамдаа энэ ажиллагаа нь маш өндөр түвшний найруулга, зохион байгуулалт, хуйвалдааны дор явагдсаныг илтгэдэг. Тиймээс Монголын банк, санхүүгийн зүрх, судсыг атгаж суусан эрхмийн оролцоо чухам юу байсан бэ.

Н.Золжаргалын хувьд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа төдийлөн амжилттай, үр дүнтэй ажиллаагүй. Түүний үед долларын ханш зогсолтгүй өссөн. Монголын мөнгө, санхүүгийн бодлого алдагдсан. Ингээд эцэст нь албаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө Монголын түүхэнд хар толбо болж үлдэж ч мэдэх энэхүү хуйвалдааныг гардан гүйцэтгэсэн болж таарах нь.

Дээрх 400 сая ам.долларын санхүүжилтын ард гадны томоохон компани байгаа ч гэх яриа дуулдах болсон. Өөрөөр хэлбэл, уг мөнгийг шилжүүлсэн гэх хувийн арилжааны банкийг тойрч шуугих биш, илүү гүн рүү нь орж чадвал “Эрдэнэт”-ийн 49 хувийг шилжүүлж авсан үйлдлийн цаана томоохон луйвар, хуйвалдаан нуугдаж байж ч мэдэх юм.

 

Оросын талын 49 хувийг худалдан авсан Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны охин компани болох “Монголын зэс” гэх компанид Ц.Элбэгдорж, Н.Золжаргал нарын оролцоо, хувь эзэмшил ямар нэгэн далд хэлбэрээр байгаа эсэх нь ирэх өдрүүдэд тодрох биз ээ. Гагцхүү Худалдаа хөгжлийн банк болон ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэгч ганцаараа энэ бүхнийг дур мэдэн зохион байгуулж чадах боломж ч байхгүй, зориг ч байхгүй гэдэг нь тодорхой юм. Худалдаа хөгжлийн банкны ард Швейцарьчууд болон манай улсын нөлөө бүхий улстөрчид байдаг талаар иргэд ам дамжин ярьдаг. ХХБ-ны хувьчлалын түүхийг эргэн санавал дээрх Н.Золжаргалын оролцоо ч тодорхой болж магадгүй ажээ. Тиймд их гарын санхүүгийн хор найруулахдаа мэргэшсэн гэгддэг Н.Золжаргал “Эрдэнэт”-ийн 49 хувийг шилжүүлэх бүх нарийн ширийн ажиллагааг зохион байгуулсан байх магадлал өндөр юм. 

 

Д.Дамдинжав

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Munkhbayr(202.70.46.226) 2016 оны 10 сарын 16

Oilgomjtoi shde.Elbegee bugdiig zohion baiguul gj Zoljargald daalgaad ter n HHBanknii heden nuhurt uureg uguud l ene ajillagaa yavagdsan.todorhoi yuman deer hudlaa unen yum yarij melzehee bolih heregtei Elbegdorj....luvarchdaas 49 huviig hurdan salgaj turiin medel 100 huvi avah n chuhal bna.hamgiin gol yaraltai.ard tumniig bidniig yu ch oilgohgui teneg gj bodoj bval enduurch bna shuu gedgiig bas helmeer bna noyn lalar huzuugui hoshnogo min.

0  |  0
eeeeeeee(188.64.243.212) 2016 оны 10 сарын 14

DDamdinjav aa!!! . hiii taamaglaj .. shvlsee vschvvlheer . medehgvi bol . vmhii amaa hamhi . agaar buzralchihlaa

0  |  0
ggg(122.254.126.2) 2016 оны 10 сарын 14

ene horchin baagii uudluhguiee . buruu zamaar olson hurungu hezeed hool bolohgui. ardchilalin neren door munch ih hor nairuulsan daa

0  |  0
Irgen(103.57.93.91) 2016 оны 10 сарын 14

Elbegdorjiig Erdenetiin uurhaigaas saldadgui gej humuus yariad bn le.ter holoos yamar ikh tsag zaw gargajbirdeg yum gej yarij bsan.get bul ni tend baidaggui biz de

0  |  0
Top