Баруун болон төвийн нутгаар цасан шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 15

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдар Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тариаланчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.


2016 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, Төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 5-7 хэм дулаан.


2016 оны аравдугаар сарын 16-наас аравдугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын хойд, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top