ЗУРХАЙ: Хониныхон дур булаам сайхан саналуудаас татгалзаж чадахгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 15

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 14. Санчир гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага
: Мунхрахуй
Суудал: 
  Мод

Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

ОРДНЫ ЗУРХАЙ 


ХОНЬ (3/21-4/19)

Дур булаам сайхан саналуудаас та татгалзаж чадахгүй бөгөөд үүнд толгой эргэх болно. Харин хэт их үрэлгэн зан гаргалгүй байгаа орчин, өөрийн бололцоогоо бодолцон аливаад хандах хэрэгтэй. Ойр дотны эсвэл хамаатан садантай холбоотой сонирхолтой асуудал гарч ирнэ. Энэхүү асуудал хэрүүл шуугианаар төгсөх ба үйл явдалд оролцохоосоо өмнө сайтар тунгаагаарай. Гэр бүлийн таагүй уур амьсгал таны уур бухимдлыг төрүүлэх ба өвчин тань сэдэрч магадгүйг анхаар.


ҮХЭР (4/20-5/20)

Та өөрийн хүчиндээ итгэн, гайхалтай итгэлтэй болсон тул олон зүйл амжуулж чадна. Эд зүйл худалдан авах, хуримтлуулах, мөнгө хураахад ээлтэй. Ойрын 7 хоногт төлөвлөгөөгөө биелүүлэхэд сайтар бэлтгэх шаардлагатай. Өнөөдөр жолооны ард бүү хурдал, зам хөндлөн гарахдаа болгоомжтой бай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Материаллаг байдлаа дээшлүүлэх, дайснуудынхаа өс хонзонгоос зайлсхийх магадлалтай. Үдээс хойш бие тавгүйтэх, сэтгэл гутрах, толгой өвдөх бололтой. Үүнээс сэргийлэхийн тулд агаар салхинд алхах сэтгэлээ тайван байлгахыг зөвлөж байна. Санхүүгийн жижиг асуудлууд, ахуйн бэрхшээлүүд тулгарна. Архи дарс хэтрүүлэн бүү хэрэглэ, хоол ундаа тохируул.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өөртөө байгаа зүйлдээ анхаарал тавь. Ингэснээрээ та аливаа үнэт зүйлсээ илүү удаан хэрэглэж чадна. Машин, компьютер зэрэг үнэтэй зүйлсээ засч сэлбэ. Энэ бүх хүчин чармайлт тань үр дүн авчирна. Энэ өдөр худалдаа хийхэд таатай. Үнэтэй, чанартай зүйлийг сонго. Хөрөнгө оруулалт ашгаа өгч эхэлнэ. Өөрийгөө шинэчлэхийг эрмэлз.


АРСЛАН (7/23-8/22)   

Сонирхолтой өдөр. Энэ өдөр аливаа асуудлаа хойш тавь. Хүнд байдалд орсон найзад чинь таны тусламж хэрэг болно. Хэрэв таны хамаатан садан, найз нөхдөөс эмнэлэгт хэвтэж байгаа бол тэднийг эргэж, баярлуул. Цэцэг жимс аваачиж өг. Хэрэв та өөрийн хийсэн ямар нэгэн үйлдэл, хэлсэн үгэндээ гэмшиж байгаа бол нөгөө хүн рүүгээ утасдаж уучлал гуй.


ОХИН (8/23-9/22)

Та өөдрөг байж, ажилдаа эрт явахыг хичээ. Олон зүйлийг амжуулж, тоомжиргүй хандсан найз нөхөдтэйгээ учраа ололцож, гэр бүлийн зарим асуудлаа шийдвэрлэхэд тааламжтай. Гэр орны тавилгын байрлал зэргээ шинэчлэх нь хөгжил дэвшлийг авч ирэх магадлалтай. Танд олон шинэ санаа орж ирэх ба сурах асуудлаа дахин сэргээх байх. Интернет танд хэрэгтэй бүхий л мэдээллийг өгч чадна. Мөн ийм зүйлийг хийж байсан хүмүүсийн туршлагаас суралцах хэрэгтэй. Найзад тань амьдрах газар хэрэг болж магадгүй, гэхдээ өөрийн тань амьдралын хэв маягийг бусниулахыг бүү зөвшөөрөөрэй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хэн нэгний захиргаадалт болон ахмад хүмүүсийн дарамт бухимдлыг тань төрүүлнэ. Ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах байдал чинь өндөр байх учраас аливаа төсөл, хөтөлбөр үр шимээ өгнө. Үдшийг гадагшаа гарч өнгөрөө. Хэрвээ та ямар нэгэн тэмдэглэлт баярт оролцвол сүүлд нь үлдэх сайхан дурсамжтай болохын тулд зургийг нь авахаа бүү мартаарай.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гайхалтай өдөр. Шинэ боломжууд таны өмнө нээгдэнэ. Өнөөдөр таны үгээр илэрхийлэх чадвар өндөр байна. Аливаа бичих дүгнэх, судалгаа шинжилгээ явуулах, бусдад зааж сургах зэрэг ажлууд саадгүй сайн. Таны ой тогтоолт дээд цэгтээ хүрэх төлөвтэй. Бусадтай марган зөвлөлдөж, лекц бэлдэх зэрэг ажлыг хийхдээ энэ ордныхон онгодтой байна. Та бусдад сэтгэгдэл төрүүлж чадна. Нийгмийн амьдралын хувьд тааламжтай. Өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарах нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.


НУМ (11/22-12/21)

Гэрсэг өдөр. Од эрхэсийн нөлөө таны хувийн амьдралд ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ байдал нилээд удаан үргэлжлэх болно. Танай гэр бүлийнхний хувьд хүндхэн үе ирээд байгааг анхаар. Гэхдээ асуудал бүрийг нэгд нэгэнгүй шийдэх гэж хичээсний хэрэггүй. Танил талууд танд туслах болно. Танай гэрийн өртөг зардал асуудал үүсгэж эхэлнэ.


МАТАР (12/22-1/19)

Эрч хүчтэй өдөр. Хөгжил цэнгэлд дуртай хүмүүсийн хувьд гэнэтийн тохиол уйтгарт өдрийг орвонгоор нь өөрчилнө. Найзтайгаа уулзаж энэ өдрийн аяс өөрчлөгдөх болно. Бусдын амнаас өөрийн асуудлыг шийдвэрлэх гарцаа санамсаргүй олж сонсоно. Гэнэт ирэх боломжуудад бэлтгэлтэй байхаас гадна амьдралд ховорхон тохиох боломжийг та алдах ёсгүй. Чухал уулзалтаа цуцлаад ч болтугай найздаа хэрэгтэй үед нь заавал гараа сунгаарай. Утасны дуудлага бүрт хариу өгч чухал мэйлд хариу бичсэн эсэхээ шалгаарай. Энэ өдрийн үр бүтээлийг та амжилтаар дүүргэнэ.


ХУМХ (1/20-2/18)

Арзгар барзгар өдөр. Хэрвээ энэ орд тийм ч хүчирхэг орд биш бол та өнөөдөр амьдралын эрч хүч тань алга болж байгаа юм шиг мэдэрнэ. Хэдий тийм боловч хэсэгхэн зуурын л үзэгдэл сарын төгсгөлд бүх юм хэвэндээ орно. Ямар нэгэн зүйлийг өөрийн биеэр сонсох гэсний хэрэггүй. Гэхдээ мөн бусад хүмүүсийн тухай бодлоо өөртөө хадгал. Таны хөлсөлж авсан ажилтан гарахаар шийднэ. Гэхдээ зүгээр ээ, орны хүн олно гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Гадагшаа гарч хуучны найзтайгаа холбоо барь. Хуучнаа дурсах гайхалтай тав тухтай завсарлага байх ба өмнө нь бодож ч байгаагүй гярхай байдлаа мэдээд та гайхах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Эрч хүчтэй өдөр. Таны хөгжилтэй байдал, чөлөөт цагийн нэг хэсэг болно. Энэ ордныхон аливааг хэтрүүлдэггүй хүмүүс юм. Гэвч өнөөдөр та энэ дүрмээсээ гажих бололтой. Та мөнгөө гамгүй үрэхээс болгоомжил. Ялангуяа зугаа цэнгэлд их мөнгө үрж болзошгүй. Зочид ирэх сураг гарах тул гэрийн бүхий л ажлаа өөрөө хийх хэрэг гарна. Хайр сэтгэлийн романс таны эргэн тойронд байна. Та хайрттайгаа илүү гүн харьцааг тогтооно. Та хайртыгаа хэт магтаж, хөөргөдөг бол энэ харьцаа таныг хов живэнд умбуулж болзошгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top