Портерын жолооч 1.5 настай охиныг мөргөж амь насыг нь хохироожээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 17

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС НИЙТ 38 ХҮН ГЭМТЭЖ, БЭРТСЭН БАЙНА.

2016 оны 10 дугаар сарын 15, 16-нд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 741 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 589 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж, 38 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 5. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 107 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. 

Тухайлбал: 
1. СБД-ийн нутаг Алтайн гудамж T.Landcriuser маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 32 настай эрэгтэй Б нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
2. СБД-ийн нутаг Их тойруу Өлзий төвийн уулзварт амины H.Grace маркийн авто машины жолооч Б нь M.Colt маркийн Т жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 25 настай эмэгтэй А нарын 4 хүн гэмтсэн.

Орон нутагт: 
1. Хөвсгөл аймгийн Ар булаг сумаас баруун тийш 30 км-т Харын завсар гэх шороон замд H.Porter маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 1 нас 5 сартай эмэгтэй П-г мөргөж амь насыг нь хохироосон.
2. Мөн аймгийн Тосонцэнгэл сумаас хойш 20 км-т Асгат гэх шороон замд Э жолоочтой Зил-130 маркийн авто машин онхолдож жолооч 51 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирсон.

Замын цагдаагийн ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top