Мадоннагаас 333 сая рубль нэхэмжиллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 17

Санкт-Петербургийн шүүх алдарт дуучин Мадоннаг гомосексуализмыг сурталчилсан хэмээн буруутгаж, 333 сая рубль нэхэмжлэхээр болжээ. Мадонна өнгөрсөн наймдугаар сард Орост концерт тоглохдоо гей-сурталчилгааг хориглох тухай тус улсын хуулийг зөрчин, насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд бүдүүлэг сурталчилгаа хийсэн гэнэ. 

Энэхүү асуудал хоёр сарын турш хэлэлцэгдсэний эцэст хууль зөрчсөн хариуцлагыг зөвхөн тоглолт зохион байгуулагчид төдийгүй Мадонна өөрөө ч хариуцах ёстой хэмээх шийдвэрийг шүүх гаргасан байна. Ингээд дуучны амьдардаг хаягаар шүүхийн зарлан дуудах хуудсыг илгээсэн аж. Түүнд дурдсанаар, “Оросын иргэдийн Үйлдвэрчний эвлэл” байгууллагын идэвхтнүүдийн нэхэмжлэлтэй шүүх хурал Санкт-Петербургт эхэлж байгаа юм байна. 

Шүүх хуралд дуучин өөрийн биеэр болон эсвэл албан ёсны төлөөний хүнээ явуулах шаардлагатайг тэнд онцлон тэмдэглэсэн аж. Хэргийн материалыг орос, англи хэл дээр хоёр хувь үйлдсэн бөгөөд мөдхөн Мадоннад хүргэгдэнэ гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bolj(103.26.192.157) 2016 оны 10 сарын 17

bolj, zavhai chavgants zadgairah gazraa olj ochij zavhar, OHU bish shuu

0  |  0
Top