Д.Трамп: Миний тэвчээр барагдлаа. Дараагийн удаа би илүү харгис байх болно

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 17

Цагаач ихтэй улсад цагаачдын эсрэг бодлого хэрэгжүүлэхээр амалсан тэрбумтан Дональд Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа дуулиантайхан үргэлжилж байна. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол хууль бус цагаачдын хүүхдэд АНУ-ын иргэншил олгох хуулийн заалтыг өөрчилнө хэмээн амалсан билээ. Гэвч үүнээс нь хойш Д.Трампын сурталчилгааны уулзалт цагаач иргэдээс болж саатах нь ихэсчээ. Хамгийн сүүлд Майамид болсон иргэдтэй хийх уулзалт нь мексик гаралтай иргэдээс болж хэд тасалдсан байна. Латин америк гаралтай хэдэн оюутнууд “Ялгаварлан гадуурхагч” гэсэн бичигтэй зурагт хуудас гаргаж ирж, Д.Трампын талынхан түүнийг нь булааж авах гэснээс зодоон эхэлжээ.

Эмх замбараагүй байдалд Д.Трамп өөрөө ч оролцож “Наадуулаа гаргаж хая, гэхдээ гар битгий хүрээрэй” хэмээн орилж байсан аж. Тэрбээр дараа нь “Миний тэвчээр барагдлаа. Дараагийн удаа би илүү харгис байх болно. Эсэргүүцэл үзүүлсэн этгээдүүдийг шууд танхимаас гаргана” хэмээн бухимджээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
JJJ(122.254.126.2) 2016 оны 10 сарын 17

TARGAN GAHAI BNADAA

0  |  0
Top