Ц.Нямдорж ”Эрдэнэт” үйлдвэртэй холбогдох 100 тэрбум төгрөгийн ФАКТ дахин дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 17

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрээр "Наймдугаар сарын 25-ны өдөр Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд нэг гэрээ байгуулагдсан байна. 2017-2021 оны хооронд таван жил шохой нийлүүлнэ гэсэн гэрээ байна.

Энэ гэрээнд орсон нэг сонин заалт байгаа. Урьдчилгаа төлбөр 15 тэрбум 258 сая төгрөг гэсэн байна. Энэ урьдчилгаа төлбөрийг жил бүрийн тогтсон сард хийнэ гэж гэрээндээ тусгасан байгаа юм. 

Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй наймдугаар сарын 25-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. 40 хувийн урьдчилгаа хийнэ. Тэр нь 87 тэрбум 119 сая төгрөг.

Гэрээг хуулийн дагуу хийсэн эсэхийг ямар байгууллага тогтоох вэ. 100 тэрбум төгрөг ийм байдлаар алга болчихсон байхад хууль хяналтын байгууллага шалгана. Гэрээн дээр бүх захирал нь гарын үсэг зурсан байна. Худлаа гэх аргагүй. Тамга тэмдэг нь хүртэл байгаа" гэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.121.144) 2016 оны 10 сарын 17

Nyamka ba ard tumen hamtdaa shuu.Nyamkag ard tumen demjij bna

0  |  0
Оюун(27.123.214.94) 2016 оны 10 сарын 17

Би бол үүнийг хамгийн зөв зүйл гэж харж бна. Яагаад Дарханы төмөрлөгөөс материалаа авахгүй болХятадаас авч таарна. Манай Дарханы хар төмөрлөг, Сэлэнгийн Хөтөлийн цемент шохой Эрдэнэтийн хэрэгцээг хангаад ажилчид нь ажилтай цалинтай байхад юуны буруу байхав. Урьдчилгааны хувьд бол бизнест байдаг л зүйл. Үнийн хувьд бол мэдэхгүй бна.Ямартай ч Дархан, Сэлэнгийн 2 том үйлдвэр хэвийн ажиллавал орон нутагтаа ч иргэддээ ч хэрэгтэй . Энэ гэрээ бол харин хэрэгтэй гэрээ байнаа.

0  |  0
2016(103.229.121.68) 2016 оны 10 сарын 17

нд- бгд- самарч бгаа эрдэнээг шалга.

0  |  0
2016(103.229.121.68) 2016 оны 10 сарын 17

:-q :-t ~X(

0  |  0
Sodnom(122.254.126.2) 2016 оны 10 сарын 17

102 terbum 377 say bishuu

0  |  0
Top