Алдартнуудын өмнөх амьдрал буюу амин зуулга юу байв?

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 17

Холливууд  төдийгүй дэлхийд нэр алдраа цуурайтуулсан жүжигчид “ногоон” гэрлээр өдий зэрэгт хүрчихээгүй билээ. Тэд авьяас билгээрээ  гайхуулж, шилдэг уран бүтээлд дүрээ мөнхлөхөөс өмнөхөн эгэл жирийн хүмүүсийн адилаар олдсон ажлаа хийдэг байсан нь нууц биш.

 

Тэд олон кастинг, зураг авалтанд оролцох зэргээр урлагийн зам руу бага багаар алхан орохдоо гэр бүлээ тэжээх гэж, амьдрах гэж олон янзын ажил хийдэг байжээ.

Тухайлбал зөөгч, угаагч хийх нь хамгийн олдоц ихтэй ажил байсан гэдэг. Ингээд алдартай жүжигчдийн чинээлэг нэгэн болохоос өмнөх амин зуулга юу байсан талаар сонирхъё.

 

1.Николь КидманҮзэсгэлэнт жүжигчин бүсгүй одоо ч цэвэрхэн царай, гоолиг биеэрээ гайхуулсаар л... Николь 17 настайдаа ахлах сургуулиа хаяж, ээжийнхээ ажилд тусалж массажчин хийдэг байсан.

 

 

2. Хүн-чоно Хью Жакман гэр бүлээ тэжээхийн тулд бодибилдингийн багшаас эхлээд үдэшлэгийн алиалагч хүртэл хийдэг байжээ.

 

 

3.Гэр бүлийн амьдрал нь орвонгоороо эргэж, эхнэр зургаан хүүхдээсээ салах дээрээ тулаад буй Брэд Питт анх жүжигчин болохдоо лимузен машины жолооч хийж, хөргөгч өргөж, аварга том тахианы өмсгөл өмсөж байсан тухайгаа дурссан байдаг.

 

 

4.“Биллыг устга” кино болон загварын ертөнцийн шилдэг модель гэдгээр нь Ума Турманыг сайн мэднэ. Тэрбээр анх жүжигчин болохоор шийдэж Нью Йоркод хөл тавихад нь угаагчийн ажил л олдож байжээ.

 

 

5. “Найзууд” цувралын хамгийн царайлаг хүүхэмсэг эр Мэтт ЛеБланк жүжигчин болохоосоо өмнө  дархан хийдэг байжээ.

 

 

6. Холливуудын алдарт жүжигчин Жонни Депп утсаар худалдан авагчтайгаа холбогдож үзэг бал зэргийг борлуулдаг ажилтай байсан гэнэ.

 

 

7.Сайхан бүсгүйчүүдийн нэг Шарльз Терон баллетын сургуульд сурч, моделиор ажилладаг байжээ

 

 

8.Кристофер Уолкен циркэд арслан сургагч хийдэг байсан.

 

 

9. Инээдмийн киноны нэрт жүжигчин Жим Керри бие хамгаалагч хийдэг байж. Түүний тухай сүүлийн үеийн мэдээлэл гэвээс, нас барсан найз бүсгүйнхээ үхэлд буруутгагдаад байгаа юм.

 

 

10. Хөөрхөн хүүхэн Жулиа Робертс  зайрмаг зардаг байв.

 

.

 

11.Жүжигчин гэдгээсээ илүү найруулагчийн алдраар түүнийг нэрлэх болсон. Найруулагч Клинт Ийствүүд шатахуун түгээх станцад ажилладаг байжээ.

 

 

12. “Индиана Жонсын адал явдал” кинонд олон хүн дуртай бизээ. Жүжигчин Харрисон Форд “Оддын дайн” киноны анхны ангид тоглохоосоо ердөө долоон жилийн өмнө дархан хийдэг байсан гэнэ.

 

 

13. Жүжигчин Деми Мур жүжигчин болохоосоо өмнө өр цуглуулагч байсан гэвэл та итгэх үү?

 

 

14. Найруулагч Квинтин Тарантино видео зардаг дэлгүүрт худалдагч хийдэг байсан аж. Тиймдээ ч ирээдүйн шилдэг найруулагч тэрбээр хүссэн киногоо үзэх боломжтой байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top