Түвдэд газар хөдөллөө

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 17

Өнөөдөр Түвдэд хүчтэй газар хөдлөлт тохиолджээ. Хятадын газар хөдлөлтийг хэмжих төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн магнитуд 6.2 байсан аж.

 

Газар хөдлөлтийн түлхэлт, доргилтууд анх Хятадаас баруун зүгт орших Цинхай мужийн Юйшу-Түвдийн автономит тойрогт тэмдэглэгдсэн бөгөөд орон нутгийн цагаар үдээс хойш гурван цаг орчимд оршин суугчид чичиргээ мэдэрч эхэлжээ.

 

Мөн Америкийн геологийн алба Чамдо хотоос 300 км зайд 6.4 магнитудын газар хөдлөлт боллоо хэмээн мэдээлсэн байна. Газар хөдлөлттэй холбоотой гамшгийн тухай мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top