Улаанбаатарт өдөртөө цас орно

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай.

2016 оны аравдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 23-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 19, 21, 22-нд Алтайн уулсаар, 20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар дулаахан байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top