Засгийн газрын хуралдаан 15:00 цагт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой эрх зүйн маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргаан үүсэхэд баримтлах журам батлах тухай болон Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан “Гар аргаар ашигт малтмал албан бусаар олборлож буй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тайлантай танилцах юм. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

“Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн институтийг олон улсын байгууллага болгох тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

2

Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай*

Ц.МӨНХ-ОРГИЛ

3

Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

С.БЯМБАЦОГТ

4

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан “Гар аргаар ашигт малтмал албан бусаар олборлож буй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

С.БЯМБАЦОГТ

5

Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой эрх зүйн маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргаан үүсэхэд баримтлах журам батлах тухай

С.БЯМБАЦОГТ

6

Олон улсын хүүхдийн спортын наадам зохион байгуулах тухай

Ж.БАТСУУРЬ

7

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

8

Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай

Ж.МӨНХБАТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top