Харвардын их сургууль байр сууриа алдаж, рейтинг доошилжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын эрэмбэ чансааг жагсаадаг 2016 оны судалгааны дүнг зарлажээ. Дэлхийн шилдэг гэгддэг 23 мянган их сургууль байдаг. Тэгвэл тэдний дундаас хамгийн чансаатай 10 сургууль аль улсын ямар сургууль вэ. 2015 онд уг рейтингийн судалгаагаар эхний 10 сургуулийн ес нь АНУ-ын их, дээд сургууль байсан бол энэ жилийн хувьд байрлалд нэлээн өөрчлөлт оржээ. Өмнө нь чансааг Харвардын их сургууль тэргүүлж байсан бол өдгөө Оксфордын их сургуульд байр сууриа алдаж, зургадугаар байр руу ухарчээ. Английн гурван их сургуулийн нэр шилдэг 10-т багтсан бол Швейцарийн нэг сургуульд жагсаалтад орж ирсэн нь анхаарал татаж байна.

Энэ чансааны гол ач холбогдол нь эхний 10-т багтсан сургуулиудад суралцахыг хүсэгчид дэлхийн өнцөг булан бүрээс эрс өсөн нэмэгддэгт оршдог аж. 

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top