Зургаан настай хүүхэд мөргөөд зугатсан жолоочийг эрэн сурвалжилж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

Энэ оны есдүгээр сарын 24-ний өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг "Буян" ХХК-ны зүүн талын замд улсын дугаар тодорхойгүй, хар өнгийн Toyota Pruis маркийн автомашины жолооч зам хөндлөн гарч явсан зургаан настай хүүхдийг мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж одсон байна.

Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас хэргийн талаар харсан, үзсэн хүн байвал Замын цагдаагийн албаны 93021124, 93021122 дугаарын утсаар мэдээлэл өгөхийг хүсчээ. Мэдээллийн нууцлалыг чанд хадгалах юм.

Замын цагдаагийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top