21-р зууны хамгийн ХАРГИС УЛС ТӨРЧИД

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

21-р зууны хамгийн харгис улс төрчид бол Монголын улс төрчид болжээ

Бидний өвгөд дээдэс үеийн үед эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж, ард иргэдээ амар жимэр, амгалан тайван байлгахын төлөө бие сэтгэл, итгэл үнэмшлээ зориулан, амь хайргүй тэмцэж ирсэн билээ.

"Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" хэмээн тунхаглан зарлигдаж явсан түүхэн улбаа өнөөг хүртэл бүдгэрч амжаагүй байна...

Хаан хүний 35 эрдэм хэмээхүй Оюунтүлхүүр нэрт шаштирын

 18-д,  Өтгөс, нялхас, дорой, буурайг үл хууран мэхлэх

22-т,  Ард олноо эд агуурсаар гачигдуулахгүй байх

23-т,  Албат иргэдээ алба татвараар дарахгүй байх

25-д,  Өвөг дээдсийн өв уламжлалыг хадгалан хамгаалах хэмээн айлдсан байдаг. Харин манай өнөөгийн төрийн түшээд энэ бүхнийг эсрэгээр нь эргүүлж, өтгөс нялхас төдийгүй Монголын ард түмнийг элгээр нь хэвтүүлж, элэг дөрвөөр нь мөлхүүлэх болжээ. Энэ бүгдийг нэг бүрчлэн дуудаж болох боловч 26 жил тасралтгүй үргэлжилсэн энэ харгислалыг мах цусандаа шингэтэл ойлгоогүй Монгол хүн байхгүй биз ээ..

  Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэж Хятадын коммунист удирдагч үзэж байсан бол, ардчилсан Монголын, харгис улс төрчид  Монголын ард түмэн бол нойлийн цаас, түүгээр юугаа ч арчиж болно" гэсэн үзэл бодлоор, хуурч мэхэлж, хулхидаж луйвардсаар өнөөдөртэй золгож байна.

Өлгийтэй нялхас, үр хүүхэд минь хүртэл өртэй болж хоцорлоо.. 

Үеийн үед, цагийн цагт, улс төрийн аль ч шатны сонгуульд ард түмний сонгосон сонголт 100%  нөлөөлж чадсан уу гэвэл худлаа. Эцэг хууль хэмээн хүндлэгдсэн Монгол улсын Үндсэн хуулийг уландаа гишгэж, Монголын ард түмний ирээдүйг хог дээр шидсэн үү гэвэл харин тэр үнэн.

Гуравхан сая хүн амтай, байгалийн баялаг, мал хөдөө аж ахуйтай, ардчилсан улс орны хувьд 26 жил гэдэг бол хөгжил дэвшлийн эхний шатыг даван туулж, дараагийн тогтвортой хөгжлийн замаар урагшилж байх цаг хугацаа билээ.

Гэтэл Монголын улс төрчид энэ урт хугацаанд ард түмний зүрх сэтгэл, итгэл үнэмшлийг, яаж  хуурч мэхэлж, худалдаж авч болох вэ гэсэн л уран нарийн аргад улам л шимтэн суралцсаар махчин араатан мэт болжээ.

1990-ээд оны эхээр "Алтан цөгц"-ний дуулиант хэрэг мандаж, Монгол орон даяар энд тэндгүй харь гаригийн нисдэг тавагнууд харагдаж, харсан хүмүүсийн тухай нэвтрүүлгийг Д.Дожоодорж хөтлөн явуулж, ард түмэн, ухаан санаагаа тэр зохиомол нэвтрүүлэг дээр чиглүүлсэн байх үед л засгийн газар 20-р тогтоолоо гаргаж байсан юм.

Одоо эргээд бодоход Ардчилал дөнгөж гарч ирээд л анхны хууралтаа хийж  байсан нь тэр ажээ...

Засгийн эрхийг ээлжлэн барих МАНАН хочит энэ хоёр том нам, ард түмний нуруун дээр, ямар нэгэн хүнд ачаа үүрүүлэх болохоороо л эвсэн нэгдэж, нэг нь нөгөө рүүгээ ард түмний нэрийг барин, эх орон, эд баялаг, газар шороо, үндэсний аюулгүй байдлыг, завсарт нь хавчуулан хачирлаад, довтолгоо хийж олны анхаарлыг  нэг чигт хандуулах зуурт, нөгөө талаас нь бул хар чулуугаа зөөлхөн тавьчихдаг зуршилтай болж.

Оюутолгойн гэрээ алдагдалтай хийгдсэн, ашиггүй гэрээнд гарын үсэг зурсан, Оюутолгойг зарсан гээд л өдөржин шөнөжин, элэг эмтэрч, санаа сарнитал ярьцгаасан.

Гэтэл одоо энэ ярьсан хэлсэн бүхэн үнэн бол, хэн хариуцлага үүрч, ялтан болов, хэн нь хариуцлага үүрүүлж эзэн болов, хэн ч хариуцлага үүрсэнгүй хоосон хөөс болон замхарч одлоо. Одоо болохоор Эрдэнэтийн 49% -ийн асуудал гэнэт яригдаж, гэдсэндээ хөлөө жийлцэж эхэллээ.

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард "Эрдэнэт" болон ард түмнийг бодсон үнэр ч байхгүй, Б.Чойжилсүрэн Ц.Нямдорж хоёрын хуйвалдаан гэж би харж байгаа гээд зөрж өшиглөсөн бол Их хурлын дэд дарга Ц.Нямдорж Энэ Эрдэнэтийн 49 хувийг зарах ажиллагааг зохион байгуулсан хүн Ц.Элбэгдорж өөрөө хэмээн хэлээд зөрүүлж тангарсан.  

Ц.Нямдорж гишүүн дахиад л Эрдэнэтээс 100 тэрбум төгрөгийн факт дэлгэн гаргалаа гээд бүгдээрээ эвсэж, найруулсан жүжгийнхээ ид дунд явах үед Монгол улсын засгийн газар Хятадаас их хэмжээний мөнгө өндөр хүүтэй зээлж, Өмнөговийн газар нутгаас өрийн барьцаа ч юм уу, зарах, түрээслүүлэх гэсэн аль нэгэн хувилбарыг хөндөж яваа сурагтай.

Хэрвээ энэ бүхэн үнэний хувьтай бол Монголын ард түмэн эх оронгүй эх орончид болж хувирах юм байна.

Монголын хүн амын 80% нь хүүхэд залуучууд, мянга мянган жилээр ирээдүй нь гэрэлтэж байхад зөвхөн өөрсдийнхөө энэхэн насанд л тааруулаад баялгийн нөөц, газар шороогоо дуусгаж бусдын хоол болгочих гээд зүтгэцгээх юм.  Өвлөж авсан эх оронгүй, үр хойч минь яаж амьдрах вэ!!!

Хэнтийн Батхүү

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.57.92.252) 2016 оны 10 сарын 19

Burhan jaahan gazar uguugui uchiraas unuudur manai uls hugjihgui baigaa baih aa

0  |  0
цэцэг(150.129.143.97) 2016 оны 10 сарын 19

Сайхан солиорцгоох юмаа.

0  |  0
Bat(202.126.89.143) 2016 оны 10 сарын 18

UR TAVIJ TANSAGLASAN HULGAICH NARYG DUUDAJ YAL ASUUH TSAG NI BOLJEE !! ARD TUMEEN!

0  |  0
Bat(202.126.89.143) 2016 оны 10 сарын 18

UR TAVIJ TANSAGLASAN HULGAICH NARYG DUUDAJ YAL ASUUH TSAG NI BOLJEE !! ARD TUMEEN!

0  |  0
mal tsaashaa(202.179.25.57) 2016 оны 10 сарын 18

jinhen mal bndaa.

0  |  0
Ххх(81.151.95.244) 2016 оны 10 сарын 18

Эд нарын евег эцгууд монголын телее цус хелсее урсгах байтугай харин монгол руу шулсээ хаяад явж бсн, аргагуй шуу дээ. Яах гэж ийм заяа муутай цагаачдыг удирдуулах гэж сонгосон юм, бидний л хохь штэ.

0  |  0
Irgen(150.129.141.88) 2016 оны 10 сарын 18

Taviad tyychihsan.Uudgyi novshnyyd uvug etsegiin mini asgaryylsan tsys hii demii baisan bololtoi.

0  |  0
Top