Анжелина Жоли салах өргөдлөө өгснөөс хойш анх удаа гадуур гарлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

Өнгөрсөн сарын 19-д нөхрөөсөө салах өргөдлөө өгсөн жүжигчин Анжелина Жоли энэ хугацаанд зургаан хүүхдийн хамтаар олны нүднээс нууцхан амьдарч байсан.

 

Тэрбээр өнгөрсөн амралтын өдрөөр том ах Жеймс Хавен болон таван хүүхэдтэйгээ хамт гадуур гаран зугаалжээ. Том хүү 15 настай Мэддокс энэ удаад хамтдаа харагдаагүй гэнэ.

 

Тэд далайн эрэг дээр тоглож байгаад шинэ түрээслэх сууцныхаа эргэн тойронд зугаалсан аж. Тэднийг дагалдан бие хамгаалагч, хүүхэд асрагч нь хамт явж байсан юм.

 

Холливуудын хамгийн алдартай, хамгийн сайхан хосын салах тухай дуулиан түр намдаж буй энэ цаг үед энгийн амьдрал руугаа эргэн ирсэн Жоли тун аз жаргалтай, сэтгэл өөдрөг харагдаж байсан гэнэ. Түүнчлэн хүүхдүүд нь мөн адил инээж баясч,тоглож байжээ.

 

Анжелинагийн салах өргөдөл Брэд Питтын хувьд гэнэтийн хэрэг байсан бөгөөд хосын дунд өмнө нь салах асуудал яригдаж байсан ч энэ удаад Анжелина үгээ үйлдэл болгож гэр бүлээ аврахын тулд нөхрөөсөө салах хүсэлтэйгээ илэрхийлсэн байдаг. Хүүхдийн хүчирхийллийн асуудалд холбогдсон Брэд Питт  энэ сарын эхээр  хүүхдүүдтэйгээ уулзсан гэх мэдээлэл байсан билээ.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top