Бусдын амь насыг санаатай хөнөөсөн этгээдэд 10 жилийн хорих ял оноов

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Т-нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээж, чих, гуян тус газар хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тус аймгийн прокурорын газраас 2016 оны 09 сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10-р сарын 11-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д 10 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улсын Ерөнхий Прокурорын газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.165) 2016 оны 10 сарын 18

Арай ч дээ,шүүх ажлаа хийж чадахаа больжээ.санаатай хүн алчихаад байхад 10 жил жирийн дэглэмтэй ,арай хэтэрнээ

0  |  0
Top