Таван аймаг руу явах замыг түр хугацаагаар хаав

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

ОБГ, Цагдаагийн газрын шийдвэрээр Улаанбаатараас баруун хойд чиглэлийн аймгууд руу зорчих тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг замын нөхцөл сайжрах  хүртэл тодорхойгүй хугацаанд хязгаарлахаар боллоо. 

Улаанбаатараас баруун хойд чиглэлийн аймгууд руу зорчих замд үзэгдэх орчин хязгаарлагдсан, замын нөхцөл хүндэрсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн чиглэлд зорчихгүй байхыг Авто Тээврийн Үндэсний төвөөс анхаарууллаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top