УИХ-ын гишүүн асан М.Батчимэг АН-ын дарга болох гэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

Орон нутгийн сонгуулийн дараа улс төрийн хүрээнд нэгэн том үйл явдал өрнөнө. Энэ нь Ардчилсан намын дарга хэн болох вэ гэдэг марафон юм. Тэгвэл одоогийн байдлаар тус намын даргад санаархаж буй маш олон хүн байгааг эх сурвалжууд хэлж буй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс П.Цагааныг намын дарга ил цагаан дэмжиж буй бол Х.Баттулга, З.Энхболд нарын зүгээс Д.Эрдэнэбатыг зүтгүүлж байгаа гэх. Харин Н.Алтанхуяг хэн нэгнийг даргаар өргөмжлөхөөс илүү өөрөө дахин намын дарга болох хүсэл тээж яваа. Р.Амаржаргал, Ж.Батзандан, Л.Гантөмөр нарын хүмүүс ч намаа тэргүүлэх сунгаанд нэлээн нэр дээгүүр цогиж яваа билээ. Тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэнийх нь нэр цойлж гарч ирэхийг одоогоор таах боломжгүй ч хамгийн боломжтой гэх хувилбар одоо хүртэл алга байгаа нь нууц биш. АН-ын хувьд шинэчлэлийг хэрэгжүүлэх даргыг сонгоно гэсэн олон нийтийн хүлээлт байгаа хэдий ч одоогийн нөхцөлд олон фракцуудын бүгдийнх нь эрх ашгийг төлөөлж чадах, эв эеийг сахиулах хэн нэгэн хэрэгтэй байгаа нь бодитой үнэн юм. Тэгвэл дээр нэр дурьдсан эрхмүүдийн хэн нь ч энэ шалгуурт тэнцэхгүй. Тэд тус тусын фракц, эрх ашгийг төлөөлж таарна. Хотын мэр асан Э.Бат-Үүлийн нэр энэ тохиолдолд хамгийн хүчтэй, боломжтой нь байсан ч тэрээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт нэр холбогдсон учраас энэ удаад өрсөлдөөний гадна үлдэх болов уу.

Ийм дүр зураг өрнөж байх агшинд нэгэн содон мэдээлэл улс төрийн хүрээнд дуулдаж эхэллээ. Энэ нь УИХ-ын гишүүн асан М.Батчимэг АН-ын даргын марафонд нэрээ дэвшүүлсэн тухай мэдээлэл юм. Эмэгтэй хүний хувьд өнөөгийн АН-д үүсээд буй үл ойлголцол, эвдрэлцлийг хамгийн эергээр шийдэж чадах хувилбар гэж тэр өөрийгөө үзжээ. Хэрвээ түүний хүсэл биелсэн тохиолдолд АН түүхэндээ анх удаа эмэгтэй даргатай болж магадгүй байна. 

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.172) 2016 оны 10 сарын 20

Тайваний тагнуул хүн намын дарга болбол АН Тайваний Гоминданы нам болно гэсэн үг. Чан Кай Шигийн дүрд Батчимэг тоглдох юм биз дээ.

0  |  0
zochin(183.81.171.134) 2016 оны 10 сарын 19

bolj l baina

0  |  0
irgen(115.187.88.2) 2016 оны 10 сарын 19

Сул, үхээнц. АН-ыг нэгтгэж базах чадалгүй, нэгэн. Одоо АН-ыг жоохон зангарагтай, бусдад дуу хоолой нь хүрч чадахуйц хүн удирдах естой. Мөн одоо АН нийгэмд нэр муутай, намын нэрийг худалдаж иддэг байсан , намын нэрээр авч болох, хүрч болох бүхий л өнлөрлөгт хүрч байсан, намын нэр хүндийг ингэтэл нь унаагаасан хэлэн хуучны гаруудаасаа ямар нэгэн аргаар салах хэрэгтэй. Жишээ нь.: фортуна Батбаяр, Баярцогт, Женко. . . . гэх мэт. Эд бол авилга, хээл хахууль, оффшорт нэр холбогдож намын нэрийг шороотой хутгасан, цаашилбал улс орноо худалдахыг ч оролдож мэдэх тийм л хүмүүс.

0  |  0
Mandukhai(202.179.23.145) 2016 оны 10 сарын 19

Emegyei darga baikh estoi shuu

0  |  0
zov songolt(202.9.41.53) 2016 оны 10 сарын 18

bolohgui ch yum alga. dajgui songolt bna

0  |  0
ХӨБАЫУ(202.179.29.73) 2016 оны 10 сарын 18

НАМЫН ДАРГА БОЛОХ АВААС ТОДОРХОЙ ХУГАЦААНЫ ДАРАА ЭВЛЭГЭЭД ШИЛЖҮҮЛНЭ

0  |  0
AN gishuun(122.201.22.29) 2016 оны 10 сарын 18

Bchimeg,Ajargal nar magadlal undur.Namaa bosgohod IH uhaan,zutgel,ev negdel htei

0  |  0
Top