Автобусанд ГАР УТСАА уншуулж зорчдог болно

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

Автобусны  "U money" картыг ирэх сараас шинэчлэхээр болжээ. Тодруулбал иргэд автобусаар зорчихдоо гар утсаа уншуулаад үйлчлүүлдэг болох юм байна. Ингэхдээ гар утасны симдээ автобусны картын чип суулгах аж.

Эхний ээлжинд Юнител компанитай гэрээ байгуулан чиптэй картыг ирэх сард оруулж ирэхээр ажиллаж байгаа гэнэ. Цаашид бусад үүрэн операторуудтай уузалт хийж, мэдээлэл солилцох шатанда явж байгаа талаар “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээллээ.

Түүнчлэн банкны картанд ч энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл,  иргэд банкны картаар  автобусанд үйлчлүүлэхээс гална банкны үйлчилгээг давхар авах боломжтой  юм.

Тус картыг нэвтрүүлснээр нийтийн тээврийн салбарт төдийгүй банкны салбарт томоохон шинэчлэл болно гэж үзэж байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top