Галт зэвсэгтэй гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 18

Галт зэвсэг, хүйтэн мэсээр сүрдүүлж, арав гаруй хүний биед халдсан бүлэг этгээдүүдийн гурвыг цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

Аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө нэгдүгээр эмнэлгийн ойролцоох орон сууцанд энэ хэрэг гарсан бөгөөд эрэн сурвалжлагдаж буй найман хүн хамт байсан арван хүнийг хутгалж, 40 сая төгрөг болон бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн юм. Саатуулагдан шалгагдаж буй сэжигтэн А, Б нарыг Эрүүгийн хуулийн 147.3 дугаар зүйл ангиар  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Сэжигтэн А нь жилийн өмнө өршөөлөөр суллагджээ. Харин сэжигтэн Б нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар буюу  “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан” гэсэн заалтаар буруутгагдан, хэрэг нь шүүхийн шатанд хэлэлцэгдэж байх явцад дахин эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байна. Одоогоор хэрэгт хамааралтай байж болох таван этгээдийг саатуулан шалгаж байгаа бол үлдсэн гурван этгээдийг эрэн сурвалжилсаар байна. 


 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(59.153.115.92) 2016 оны 10 сарын 18

X(

0  |  0
ИРГЭН(59.153.115.92) 2016 оны 10 сарын 18

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top