Сонгуулийн дүнг тав хоногийн дараа мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 19

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр 07.00 цагаас орон даяар эхэллээ. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно.
 

Сонгууль өнөөдөр 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Үүнээс тав хоногт багтаан  Нийслэл, аймгийн сонгуулийн хороод  сонгуулийн дүнг хэлэлцэж  орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрнө. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top