Тэнэмэл иргэд биенээ хөнөөсөн хэргийг шийдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 19

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас "2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4-р хорооноос нэр хаяг нь тодорхойгүй 50-55 орчим насны зүүн нүд хөхөрсөн шархтай эрэгтэй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж нас барсан” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. 

Уг хэргийн хохирогч нь Б гэгч болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг болох үед шүүгдэгч Э хамт байжээ. Хохирогч болон шүүгдэгч нар аль аль нь тодорхой оршин суух хаяггүй, тэнэмэл амьдралтай, согтууруулах ундааг хэвийн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэдэг бөгөөд тухайн үед мөн согтууруулах ундаа хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй байсан байна.

Дээрх хэрэгт Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Д.Оюунгэрэл хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Э-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгэсэн байна.

Улсын Ерөнхий Прокурорын газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top