Иргэд саналаа өгч чадалгүй буцах тохиолдол олон гарч байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 19

Өнөөдөр сум, дүүргийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Одоогийн байдлаар Сонгуулийн явц 12 цагийн байдлаар улсын хэмжээнд 16 хувьтай байгааг СЕХ-оос мэдээлсэн. Энэ нь нь харьцангуй хангалтгүй байгаа юм. 2012 оны сум, дүүргийн сонгуулийн санал хураалт 12 цагийн байдлаар тухайн үед 15 гаруй хувьтай явж байсан байна. Энэхүү үзүүлэлт нь 2012 оны сум, дүүргийн сонгуулийн санал хураалт  бараг ижил ирцтэй байгааг харууллаа.

Мөн санал өгөх явцад асуудал гарч байгаа тохиолдлууд олон гарсан байна. Саналаа өгч байгаа иргэдийн дунд гадаад улсад түр зорчсон иргэдийг түр хасалт хийх болон сэргээх ёстой журам байдаг. Гэтэл сэргээгдэхгүй байгаа тохиолдол гарчээ. Мөн хурууны хээ зөрсөн тохиолдлууд цөөнгүй гарсан байна. Тухайлбал, БЗД-ийн 14-р хороо 1798-р хэсэгт 1964 онд төрсөн эмэгтэйн хурууны хээгээр СА85050409, Одонхүү овогтой Цэцэгмаагийн мэдээлэл гарч ирсэн тохиолдол хоёр удаа гарчээ.

 

Мөн эрэгтэй хүн хурууны хээгээ уншуулахаар эмэгтэй хүний мэдээлэл гарсан болон нэг хаяг дээр бүртгэлтэй хоёр хүний нэгнийх нь сонгууль өгөх эрх нь баталгаажаагүй, нөгөө хүнийх нь нэр хаяг дээрээ бүртгэлгүй байх тохиолдол гарсан байна. Цаашлаад Баянзүрх дүүргийн 14-р хорооны эгч дүү хоёр санал өгөхөд дүүгийнх нь бүртгэл хэвийн, эгчийнх нь бүртгэл гараагүйн улмаас сонгуулиа өгч чадаагүй аж. Мөн хаягийн түр хасалт хийгдсэн иргэдийн мэдээллийг тухайн хэсэгт ажиллаж байгаа иргэний бүртгэлийн ажилтан сэргээн санал өгөх боломжтой болгох журамтай ч тухайн хэсэг дээр сэргээлт хийгээгүйн улмаас хоёр хүн санал өгч чадалгүй буцсан байна. Энэ бол ганцхан хэсэг дээр ажиглагдаж байгаа тохиолдол юм. Санал хураалтын ирц одоогоор 24 хувьтай байна.

 

Мөн иргэд хэрхэн саналаа өгөх мэдээллээр дутмаг байгаа нь ажиглагдсан байна. Тухайлбал, хэдэн мандаттай тойрогт санал өгөхөө мэдэхгүй, амьдарч буй тойргийнхоо аль хэсгийн байранд саналаа өгөх мэдээлэлгүйгээс болоод өөрийн бүртгэлгүй хэсэг дээр ирэх, санал өгөхгүй буцах тохиолдол олон гарчээ. Энэ мэтчилэн сонгууль зохион байгуулах гэж 13,9 тэрбум төгрөг зарцуулчихсан хэрнээ санал авч байгаа байдал хангалттай сайн биш байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
од(103.229.123.195) 2016 оны 10 сарын 19

өмнөх сонгуулийн будлианаа арилгаагүй байгаа юм байна даа

0  |  0
Top