Хан-Уул дүүргийн 14-р хороонд сонгуулийн ирц 17 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 19

Хан-Уул дүүргийн 14 хорооны иргэд саналаа өгч байгаа сонгуулийн хэсгийн хороонд манай сурвалжлах баг ажиллаад ирлээ. Тус хорооны хэмжээнд сонгуулийн ирц 17 орчим хувьтай байна. Иргэд орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг сонгуулийн хэсгийн хорооны зохион байгуулагчид хэлж байлаа.

Тус хороо нь 3000 орчим хүн амтай. Оршин суугчдын саналыг хоёр хэсгийн хороонд авч байна. Сонгуульд саналаа өгөх иргэдийн ирц өглөөгүүр бага байсан ч, 11 цагаас эхлэн иргэдийн идэвх нэмэгджээ. 

Иргэд энэ байдлаараа саналаа идэвхтэй өгвөл сонгуулийн ирц хангалттай хүрэхээр байна гэж Сонгуулийн хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Д.Дэлгэрмаа хэлж байна. Сонгуулийн ирцийн урьдчилсан мэдээнээс харахад, 18-25 насныхан сонгуульд идэвх багатай оролцож байгаа нь ажиглагдаж байлаа. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос нийт иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.    

Иргэдийн хурлын сонгуулийн 2026 дугаар хэсгийн хороонд 1620 гаруй хүн санал өгнө. Сонгуулийн санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top