Нийслэлийн есөн дүүргийн зургаад нь АН, гуравт нь МАН ялалт байгуулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 19

Сум, дүүргийн ИТХ-ын санал хураалт орон даяар явагдаж дууслаа. Сонгуулийн дүн албан ёсоор зарлагдаагүй байгаа ч эхнээсээ тодорхой болж байна. Сонгуулийн ирц хүрэхгүй, дахих магадлалтай сум, хороод нэлээд гарч байгаа талаар эх сурвалжаас хэллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос 22.00 цагт мэдээлэл хийх байсан ч маргааш болтол хойшлуулав. Энэ нь УИХ-ын сонгуультай харьцуулахад олон хүн нэр дэвшиж байгаа учраас мэдээллийг бүрэн хянаж амжихгүй байгаатай холбоотой гэж тайлбарлалаа. Орон нутгийн энэ удаагийн сонгуульд 7282 мандатын төлөө 15212  нэр дэвшигч өрсөлдсөн билээ.

Тэгвэл Нийслэлийн есөн дүүргийн зургаан дүүрэгт нь АН ялалт байгуулсан гэх мэдээлэл байна. Харин бусад гурван дүүрэгт МАН ялжээ. Гэвч энэ нь албан ёсны дүн мэдээлэл биш бөгөөд зарим тойрог, хороодод сонгуулийн ирц хүрээгүй гэсэн мэдээлэл байна. Мөн Сүхбаатар аймаг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Нөмрөг сум, Ховд аймгийн Буян, Зэрэг суманд АН олонх болсон гэх урьдчилсан мэдээ дуулдаж байна. 

 

Д.Ирээдүй

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oogii(202.9.40.5) 2016 оны 10 сарын 20

Odio ardchilsan nam garah herwgtei

0  |  0
hate(99.13.71.208) 2016 оны 10 сарын 20

bolj.Odoo sain zodoldoh heregtei 2nam.

0  |  0
Ergui ireedui(73.134.63.90) 2016 оны 10 сарын 19

Galzuu hun ch iim oron garan medeelel oruulahgui l bhdaa

0  |  0
Top