ЗУРХАЙ: Нумынхан буруу хүнд бизнесийн санаагаа хэлэхээс болгоомжил

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 20. Бархасвадь гараг. Гөрөөсөн толгой одтой, Хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр.

Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага
: Сэрэхүй
Суудал: 
 Огторгуй

Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 8 цаг 13 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

ӨРНИЙН ЗУРХАЙ 


ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр хувцаслалт болон ариун цэвэртээ анхаарч аятайхан харагдах нь чухал. Хэрэв таны загвар хоцрогдсон бол дэлгүүр хэсч гадаад төрхөндөө анхаараарай. Санхүүгийн холбогдолтой санаа зовинуулсан асуудлаас ангижрах магадлалтай. Шийдвэрлэгдээгүй байсан өв залгамжлах маргаан, гэр бүл салалтын асуудал эсвэл даатгалын асуудал зэргүүд шийдэгдэж дуусгавар болно.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр бол сэтгэлийн хөдөлгөөнөө барихад хэцүү, хүчтэй мэдрэмжтэй байх болно. Сэтгэл хямруулсан тохиолдол, нөхцөл байдалтай эвлэрч суулгүй урсгал сөрөн тэмцэх хэрэгтэй. Дотроос чинь хүч чадал гадагшаа ундран гарах бөгөөд үүнийг бүтээлчээр ашиглавал тун үр өгөөжтэй байх болно. Энэ эрч хүчийг түрэмгий байдлаар хэрэглэх хүсэл ихээр төрөх тул болгоомжтой байж гольдролыг нь олох хэрэгтэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Үр бүтээлтэй өдөр. Хичээл зүтгэл, шаргуу ажлаараа та бусдыг манлайлах байх. Та энэ их амжилтанд хүрсэн гэдгээ өөрөө ч анзаараагүй. Танд хүссэн зүйлээ хийж, аливаад эргэлзэж тээнэгэлзэхгүй байхыг зөвлөсөн байна. Өнөөдрийн тэнгэр танд олон сайхан зүйлийг мэдрүүлэх болно. Ямар ч асуудал таны өмнө тулгарсан түүнийг шийдвэрлэх хариултаа холоос эрэх хэрэггүй. Зарим нэг нь хүсч хүлээж байсан мөрөөдлийнхөө хүнийг олох болно. Өөрийн хэн болох, юу хийх ёстой гэдэг дээр бүх зүйлээ зориул. Та бүгдийг хүсч мөрөөдөж байснаараа биелүүлэх болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ өдрийг хувийн ажил хэрэг орон байраа тохижуулахад зориул. Өөрийн боломжоо зөв цэгнэж, хий хоосон санааны хойноос бүү хөөцөлд. Та тэртэй тэргүй хорвоо дээрх бүх ажлыг амжуулж чадахгүй. Эрүүл мэнддээ туйлын анхааралтай ханд. Ялангуяа зөв хооллолтондоо. Зохисгүй хооллолт, архи дарсны хэрэглээгээ зогсоо. Өвс орооцолдсон мөчир, орооцолдсон олс уяа зүүдэлбэл замд саад тотгор тохиолдоно.


АРСЛАН (7/23-8/22)   

Баяртай өдөр. Өөрчлөлтийг хүснэ. Санхүү мөнгөний асуудлыг хэлэлцэж эхлэхэд та илүү санаачилгатай байж, ашигтай байдалд хүрч чадна. Та хэрвээ сайтар тунгаан бодож бэлдсэн бол ашигтай хөрөнгө оруулалтыг хийж чадна. Өр зээлээ бусдаас амжилттай нэхэмжилж авах байх. Хувиараа бизнес эрхлэгчид энэ өдөр амжилттай. Та найз нөхдийнхөө бага ч болов тусыг үнэлэн талархлаа илэрхийл.


ОХИН (8/23-9/22)

Жирийн бус урилга энэ өглөө таныг олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэнэ. Ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож, олон янзын хүмүүстэй учрах нь шинэ замаар алхахад хүргэж магадгүй. Од гараг таны бусадтай харьцах харьцаанд нөлөөлнө. Найзууд танилууд, хөршүүд тань дараагийн хэдэн өдөр тантай зөрөлдөж магадгүй. Тиймээс та аль болох найрсаг байж, тэдэнд туслахыг хичээ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Саадгүй өдөр. Олон хүмүүс энэ өдөр амар тайван байдалд өнгөрөөхийг хүснэ. Тиймээс та өөрийн дотоод сэтгэлтэйгээ харьцахын тулд хэсэг цагийг ганцаараа өнгөрөөгээрэй. Та ажил, амьдралынхаа тухай бодлогоширно. Шинэ ажлыг эхлүүлэх буюу түр орхигдуулсан зарим ажлаа хийхэд таатай. Чөлөөт цагаараа залхуурч, амар. Зарим нэгэн зүйлээ дурсан тайвшир. Ихэнх хүмүүс өнөөдөр буйдан дээрээ тухтай хэвтээд зурагтаа үзэхийг илүүд үзнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Азтай өдөр. Та өнөөдөр олон зүйлийг хүлээнэ. Хэрвээ та энэ өдөр юу ч хийж амжуулах шинжгүй бол нөхцөл байдал өөрчлөгдсөн хэрэг. Гэхдээ та аль болох эрч хүчтэй байхыг хичээн, ажлаа төлөвлө. Од гарагийн нөлөөн дор таны амьдралын эрчим нэмэгдэнэ. Та ойр дотны хүмүүс, хөрш, хамаатан садантайгаа сайн холбоо тогтоож чадна. Та аялалд гарч болзошгүй. Хайр дурлалын хувьд ганц бие хүмүүст сонин учрал тохионо. Дурлалт хосууд хайрын холбоогоо бэхжүүлнэ.


НУМ (11/22-12/21)

Эрч хүчтэй өдөр. Хэрвээ та анзаараагүй бол өөрийгөө ярих маш их дуртай хүмүүс гэдгийг мэдэх хэрэгтэй. Хамт олонтойгоо болгоомжтой харьцаж, нууцаа задалж буруу хүнд бизнесийн санаагаа хэлэхээс болгоомжил. Өөрөөр хэлбэл хамтрагч тань юу хэлж байгааг сайн сонсож, хэрэгтэй зүйлээ ашиглаж чадвал танд илүү ашигтай байх болно. Цахилгаан хэрэгслээ давхар шалгаарай. Учир нь цахилгаантай холбоотой асуудал үүсч магадгүй тул өөрийгөө хамгаалахыг хичээ. Өнөөдөр их эрч хүчтэй байх тул эрсдэлийг таатайгаар хүлээн авч чадна.


МАТАР (12/22-1/19)

Туйлбаргүй өдөр. Та шинжлэх, турших ба ямар нэг юмыг өөрөөр хийх урамтай байх болно. Ажил дээрээ ч бай гэртээ гэрийн ажил хийж байлаа ч гэсэн та нэг ажлыг дуусгаад л нөгөө рүү нь орж завсарлагагүйгээр хийгээд байхыг эрмэлзэх болно. Гэхдээ од гаригийн байдал өнөөдөр голдуу сөрөг чиг хандлагатай байгаа тул амьдралынхаа бүх талбарт хянамгай арга барилаар хандахыг анхааруулж байна. Энэ өдөр бол удаан, тооцоотой алхам хийх нь осол руу хөтөлж болох түргэн, ширүүн хөдөлгөөнөөс илүү ашиг тустай байх болно. Зугаа цэнгэл, наргиан хайхад ээлтэй өдөр. Гэхдээ үрэлгэн зан гаргах хандлагатай учраас таны, хамгийн хашир хүмүүсийн хувьд ч зарлагаа хянах чадварт асуудал учирна.


ХУМХ (1/20-2/18)

Үл хөдлөх хөрөнгө худалдаа наймаа хийхэд мөнгө өсөх тохиромжтой сайн өдөр. Бие организмаа бэхжүүлэх зорилгоор ургамлын амин дэмт ханд хэрэглэвэл тустай. Хайр сэтгэл таны хувьд эн тэргүүний зүйл биш. Дарга тань эмэгтэй хүн бол таагүй байдал үүсэхээс сэргийл. Бүх зүйлийг шийдэхэд хүндрэл гарч, санхүүгийн асуудал тулгарна. Хувь заяа таны тэмүүллийг шалгах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Холимог өдөр. Өглөөгүүр цагийг ганцаараа өнгөрөөнө. Харин үд дүнд гэхэд ажилд дарагдах төлөвтэй байна. Танихгүй шахам хүмүүсийн дунд байхдаа анхаарал болгоомжтой бай. Маш олон гэр бүлд нас өндөр эцэг эх, хамаатан садантай холбоотой асуудал үүсч хүч чадал зарцуулах болно. Ажил дээрээ хялбар бус зүйлтэй тулгарах тул хүчээ дайчил. Олон хүний санхүүгийн байдал тогтворгүй байна. Дэмий эрсдэлтэй зүйл хийж байснаас хүлээж байсан нь дээр гэдгийг од эрхэс сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top