Нийслэлийн 79 хороонд нэмэлт санал хураалт явуулна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц болон дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 152 хорооны 73 дээр нь сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн буюу ирц хүрсэн бол 79 хороо ирц хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр хороод дээр нэмэлт санал хураалт явагдахаар болж байгааг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдэгдлээ.

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛАХ ХОРООД:

  1. Сүхбаатар дүүрэгт 1, 3, 9, 10, 11-р хороо
  2. Хан-Уул дүүрэгт 2, 3, 4, 11, 15-р хороо
  3. Баянгол дүүрэгт 1, 3-7, 10, 20-р хороо
  4. Баянзүрх дүүрэгт 2-5, 7-12, 14, 16-22-р хороо
  5. Чингэлтэй дүүрэгт 4,5, 7-19-р хороо
  6. Сонгинохайрхан дүүрэгт 1-5, 7, 9, 11, 13, 17-19, 21-26, 28, 29, 31-р хороо
  7. Багануур дүүрэгт 5-р хороо

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Songogch(202.9.41.31) 2016 оны 10 сарын 20

Eagle tv eer shal uur medeelel yavaad bn ali n zuv um bol doo

0  |  0
ИРГЭН(139.5.218.232) 2016 оны 10 сарын 20

=D>

0  |  0
ИРГЭН(139.5.218.232) 2016 оны 10 сарын 20

ЗӨВ ШҮҮ

0  |  0
mongol (122.201.24.36) 2016 оны 10 сарын 20

buh gazaruudiig haah heregtei zarim tom delguur zah ajillaj baisan

0  |  0
Top