Хонины нэхий 100 төгрөг, нэхий дээл САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙДГИЙН УЧИР...

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

Өнөөдөр Монголын арьс ширний холбооноос уламжлал болгон зохин байгуулдаг “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн-2016” нээлтээ хийж байна. 10 жил тасралтгүй зохион байгуулагдсан энэ үзэсгэлэн жил ирэх тусам өргөжиж, нийслэлийнхний хүлээдэг цөөхөн хэдэн үзэсгэлэн худалдаануудын нэг болжээ.

Харин жил бүр иргэд бүтээгдэхүүний үнээ тийм ч их буулгаагүй байна хэмээн “Дархан нэхий”, “Дархан минж” зэрэг компаниудад гомдол гаргадаг. Ямар сайндаа л саяхнаас “нэхий нь 100 төгрөгийн үнэтэй байхад, нэхий дээлээ сая төгрөгөөр зардаг” ямар сонин юм хэмээн нийтээрээ ундууцав. Ганц нэхий дээл хийхийн тулд хичнээн удаагийн үйлдвэрийн дамжлагад оруулж, боловсруулж байж хэрэглэгчийн гарт очдогийг мэдэхгүй учир ингэж ярих нь аргагүй.

-          ХОНИНЫ НЭХИЙ ЯАГААД 100 ТӨГРӨГТ ХҮРЭВ -

Хонины нэхий өлөнтэйгөө 100 төгрөг байгаа тухай энэ зунжингаа сошиалаар нэг цуурав. Худал үг ч биш л дээ. Зуны цагт хонины арьс, өлөн  нимгэн, чанарын шаардлага хангадаггүй учир үйлдвэрүүд төдийлөн худалдаж авдаггүй гэнэ.

Харин намраас мал таргалж, тарга тэвээрэг нь сайжрах тусам арьс, өлөн нь зузаарч үйлдвэрт ашиглагдах боломжтой болдог ажээ.

Тиймдээ ч эрт цагт төдийгүй одоо ч малчид зуны цагт нойтон мах идэлгүй, тараг цагаагаар зуны сарыг өнгөрүүлдэг шүү дээ. Энэ бол хонины нэхий яагаад 100 төгрөгт хүрсний учир юм. Түүнээс биш аль нэг нам ялсан, ялагдсантай огт хамаагүй.

Одоо бол үйлдвэрүүд хонины нэхийг өлөнтэй нь 3000 төгрөгт авч байгаа.

Бүр нарийн ширхэгтэй хонины нэхийг 6000 төгрөгт ч авах боломжтой гэдгийг Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан манайд өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

-          ХОНИНЫ НЭХИЙ 100 ТӨГРӨГ ЮМ БОЛ НЭХИЙ ДЭЭЛ ЯАГААД НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙДАГ ВЭ  -

Өнгөрөгч хавар Дархан хотод болсон Эдийн засгийн форумын үеэр очсон сэтгүүлчдэд “Дархан нэхий” компани өөрийн үйлдвэртэй танилцах азтай завшааныг олгосон юм. Сүүлийн үед манай үндэсний үйлдвэрлэгчдийн савхи, ноолуур, нэхий дээлний чанар, загвар олон улсын зах зээлд гологдохооргүй болсон тухай ярьцгаах болсон. Мэдээж хүрээгээ тэлэх тусам улам сайжирдаг бизнесийн онолыг бид мартах учиргүй. “Дархан нэхий” компанийн үйлдвэртэй танилцах үеэрээ би нэг л зүйлийг их гайхсан юм.

Ганцхан нэхий дээлийг 12-13 шат дамжлагаар оруулж байж, хэрэглэгч таны гар дээр аваачдаг гэвэл итгэх үү???

13 шат дамжлага тус бүр дээр 1-2 ажилтан байна. Ингэхээр нэхий дээл хийх бэлэн материал болгох буюу гүн боловсруулалтыг 13 хүн хийдэг ажээ.

Дараагаар нь будганд оруулж, бэлэн болгосон 7-8 арьсаар зөвхөн нэг нэхий дээл хийдэг гэнэ.

Нэхий дээлээ хийсний дараа худалдаанд гаргана. Ингэхдээ бүх төрлийн татварыг тухайн нэхий дээлний үнэд шингээж өгч байж, үйлдвэрийн ажилчиддаа цалинг нь олгоно шүү дээ. Энэ бол их энгийн асуудал л даа.

Гол учир нь манай улсын татварт л байгаа юм.

Хятад, Орос улсууд манай зах зээл дээр яг ижил төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалахдаа импортын тавхан хувийн татвар төлдөг. Ганзагын наймаачдын тухай яриад ч хэрэггүй. Тэд хэзээ ч гаднаас оруулж ирж байгаа бараандаа татвар төлж үзээгүй.

Харин Монголын үндэсний үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ Орос, Хятдад худалдаалахын тулд тухайн улсад импортын 40 хувийн татвар төлдөг.

Жилд арай гэж 20000 ширхэг нэхий дээл үйлдвэрлэчихээд, гадны зах зээл рүү гаргах гэхээр ийм хэмжээний татвар төлөхийг шаарддаг.  Ийм л татварын орчинд өнөөдөр Монголын үндэсний үйлдвэрлэгчид бор зүрхээрээ ажиллаж байна.

Наанадаж импортын ижил төрлийн бүтээгдэхүүнтэй шударга өрсөлдөх боломжийг нь олгож өгөх ёстой шүү дээ.

Яаж ч хичээсэн татваргүй бараатай татвар төлдөг бараа өрсөлдөх боломжгүй. Хэрэглэгчид хичнээн үндэсний үйлдвэрлэлээ бодсон ч арай хямдыг нь л авдаг. Байдал ийм л байна. Гэхдээ зөвхөн татвараас шалтгаалж нэхий дээл сая төгрөгөөр зарагддаг гэвэл бас худлаа.

-          МАЛЧИД ХЭЗЭЭ Ч ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ БОДДОГГҮЙ -

Хониний нэхий, ноосоо улсад тушаасны хариуд малчдад мөнгөн урамшуулал олгодог болсоор хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Өмнө нь тэд хонины ноос, нэхийгээ Хятад ченжүүдэд ахиухан үнээр худалдаалчихдаг байсантай холбоотой юм.

Мэдээж зовж өсгөсөн малынхаа түүхий эдийг арай ахиухан үнэ хэлсэнд нь өгч байгаа нь малчдын буруу биш.

Харамсалтай нь тэд үндэсний үйлдвэрлэгчдээ асар их хохироож байна гэдгээ хэзээ ч ойлгодоггүй. Хятадууд малчдаас хямд худалдаж авсан хонины арьсаа хагас боловсруулж өөрийн улс руу гаргаад, бүтээгдэхүүн болгож, буцаагаад монгол руу худалдаалдаг гэвэл та итгэх үү. Яг ийм маягаар хятадууд манайд бизнес хийгээд нэлээд удлаа.

Үүнд хяналт тавьдаг, татвар тогтоодог ямар ч байгууллага монголд алга.

Мөн манай малын арьс, түүхий эд чанаргүй байгаа тухай олон улсын хөрөнгө оруулагчид удаа дараа хэлж, сануулсаар байгаа.

Цаашид малынхаа үүлдэр угсааг сайжруулж, түүхий эдээ чанаржуулахгүй бол 50 сая мал зүгээр л өвс иддэг, бэлчээр сүйтгэдэг хэрэгцээгүй мал болохоор байна.

Малчдаас худалдаж авдаг 100 арьсны 20 нь чанарын шаардлага хангадаг бол 80 нь нядалгааны үеийн гэмтэлтэй, янз бүрийн халдварт өвчний сорвитой, чанаргүй байдаг учир бранк болж гардаг гэнэ. Энэ нь малчдаас аль хэдийн худалдаж аваад, хагас боловсруулалтын үед л мэдэгддэг тухай тус үйлдвэрийн ажилтан тайлбарлаж байсан. Яагаад малчид цаг тухай бүрт нь малдаа вакциныг нь хийлгээд, малаа эргэлтэнд оруулаад байж болдоггүй юм бэ. Зөвхөн малчдын хувийн хариуцлагаас үүдэж бүх л бүтэн улсын түүхий эдийн үнэ, чанар нь дэлхийн зах зээлд унаж байна шүү дээ.

Энэ мэт асуудлууд үйлдвэрлэгчдэд маш их тулгардаг.

Гэтэл бид алга урвуулахын төдийд л нэг нэхий дээл хийчихээд, бидэнд үнэтэй зараад байна гэж гомдоллох нь зүйд нийцнэ гэж үү.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.42.4) 2022 оны 11 сарын 02

Undesniihee yumiig mongolchuud bugd l ali bhr demjihiig boddog gantshan soliorchihson eliirchihsen unetei durgui hurmeer

1  |  1
1(202.9.42.4) 2016 оны 10 сарын 21

Undesni uildverlel nertei aimar unetei yumnuud yaj tsaashaa hogjih v de udaan unetei yumnuud zarj bhr bolomjiin ard irgediin avah chadvart ni taarsan uneer zardag bol hun bolgon l hereglene uuldver ni ulam orgojmoor yum denduu unetei

0  |  0
Malchin(202.179.11.222) 2021 оны 03 сарын 14

Malchid chini chin unench shudarga chin unencheer sharguu hudulmurluj ybaa saihan setgeltei ulsiin umchiig ideeguy humuus baidag . Malchdaas dor bolobsroltoi deedsuud ch olon baidag bololtoiEsbel mah idehee bolichih ymu neg udur honi dagaad uzeh heregtei baih daa .

0  |  1
Зочин(203.91.118.180) 2016 оны 10 сарын 21

Энэхүү үйлдвэртэй өрсөлдөхүйц хэмжээний 2-3 үйлдвэрийг байгуулах хэрэгтэй. Ингэж байж бид дотоодын үйлдвэрээ хөгжүүлнэ. Ганцхан үйлдвэрээ хараад бид өндөр үнэтэй нэхий дээл авч өмсөөд байх уу. Арьс нэхий боловсруулах үйлдвэрүүдийг аймаг бүрт байгуулж ажиллуулах, боловсруулсан сайн чанарын нэхийг гадаадад гаргах зэрэг асуудлыг судлах нь дэр байх.

0  |  0
Zochin(59.153.114.37) 2016 оны 10 сарын 20

Haha bulgan deelni untei nehi avch omsood yu hiihve hyatad hyatad geed bna omdor uneer avaad hyamhan buteegdehuun hiij bolool bnashd

0  |  0
санал оруулагч(202.126.89.199) 2016 оны 10 сарын 20

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ уналттай байгаа өнөө үед аль нэг нам, холбоо, үйлдвэрлэгчдээс шалтгаалж түүхий эд унаж байгаа зүйл байхгүй байгаа байх, тэгээд ч арьс шир бол зөвхөн түүхий эд түүгээр бүтээгдэхүүн хийхэд оролцож байгаа бүх материалыг гаднаас импортоор авч байгаа үүнийг дагаад бүх материалын үнэ өснө, монгол маань үйлдвэрлэгч орон мөн үү бүгдийг гаднаас авч байна, иймээс дотооддоо бүгдийг үйлдвэрлэдэг орон болохыг зорих хэрэгтэй. Бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нэгнээ муулах хардах биш харин бүр сайн дэмжиж дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй

0  |  0
Zochin(27.123.214.119) 2016 оны 10 сарын 20

Aa tiim baidag baij tegtel malchid ni buten 2 jil mallaj baij 1ts nehii uildverledeg. Getel ter ni 100 tug

0  |  0
Хөндлөнгийн этгээд(202.9.42.120) 2016 оны 10 сарын 20

Энэ үйлдвэрлэгчид ичмээр юм бүгд биш байхалдаа гэхдээ л зонхилох хэсэг нь ийм байдалтай байна. Энэ холбоо энэ тэр нь жаахан боловсролтой хүмүүс байж болдгүйн байхдаа удирдаж байгаа тэр яам энэ тэр нь ч. Бас парк гэнэ энэ бас баахан мөнгө үрж энэ нөхдийг давраах гэж байгаа байх.

0  |  0
Хөндлөнгийн этгээд (202.9.42.120) 2016 оны 10 сарын 20

Анхан шатны боловсруулалт нь химийн бодис маш ихээр ашигладаг. Жинхэн цунами. Аан тэр малчны урамшуулал гэдэг нь бизнесийн салбарын хүмүүс нь ажлаа хийж чадахгүй болохоор төрөөс малчдад мөнгө өгж байж үйлдвэр гээд байгаа хятдуудын түрээсийн байрны эздэд өрсөлдлөөнгүй арьс авч өгдөг юм байна.

0  |  0
Хөндлөнгийн этгээд(202.9.42.120) 2016 оны 10 сарын 20

Олон улсын зах зээл л гэнэ үндсэн түүхий эд нь 100 төгрөг байхад 10000 дахин өндөр үнэтэй болож гардаг бүтээгдэхүүн л гэнэ. Жаахан бодолтой дүгнэлт хийж баймаар юм энэ нийтлэл бичээд байгаа хүмүүс. Хятадууд хямд авдаг гэнэ монголын үйлдвэрлэгчдээс өндөр үнэтэй авдаг болоод л малчид зарж байгаа. Олон улсын зах зээлийн үнэ ханшаар хятадууд богинохоон хугацаанд авдаг юм байна. Харин авсан арьсаа монгол үйлдвэрүүдэд анхан шатны боловсруулалтыг нь богинохоон хугацаанд хийж цэвэрлэх байгууламжийн ачаалалыг нь хэтрүүлээд хотын цэвэрлэхийн арга ухааныг нь алдуулчаад ачаад явчдаг юм байна.

0  |  0
Малчин(202.179.29.141) 2016 оны 10 сарын 20

МАЛЧДЫГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ АЯН ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ТЭД ЗӨВХӨН МАЛЧИН ГЭСЭН НЭРЭЭРЭЭ Л МАШ ОЛОН ТӨРЛИЙН ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛЛЫГ УЛСААС ХҮРТДЭГ ХЭРНЭЭ ЭРГЭЭД ХАРИУЦЛАГА МУУТАЙ БАЙДАГ НЬ ЭНЭ ЖИШЭЭН ДЭЭР ХАРАГДАЖ БАЙНА.

0  |  0
Setgegdel(202.126.91.177) 2016 оны 10 сарын 20

Hyataduud undur uneer hudaldaj avaad hyamt buteegdehuun hiij butsaaj hudaldaj bolood bhad dotoodiin companiud yagaad yadaj hyatad companii avdag uneer malchidaas avch bolohgui bgan boldoo. Er ni negiigee het shulah gesen huvia hicheesen bair suuritai baihaas iluutei ali ali tal ni aldagdalgui ehiig ni etseej tugaliig ni turaahgui bodlogo barimtalval zugeerdee

0  |  0
HUN(202.70.36.242) 2016 оны 10 сарын 20

neg nehiig uildverlehiin tuld 12-13 hun ajildag bol tsagt jijig gazar l gehed 30-40g uildverlej gargadag shde.

0  |  0
jj(103.212.118.164) 2016 оны 10 сарын 20

ta nar bitgii dur zorgooroo shaa muusai orkuud

0  |  0
1213132(182.160.0.210) 2016 оны 10 сарын 20

зөв юм бичсэн байна

0  |  0
Хэлээ хайрлагч(202.9.40.205) 2016 оны 10 сарын 20

Малын үйлдвэр угсаа биш ҮҮЛДЭР УГСАА шүү, сэтгүүлч ээ

0  |  0
Top