Клинтон яагаад Путинд дургүйг Трамп тайлбарлалаа

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн сүүлчийн халз мэтгэлцээн явагдаж байна. Энэхүү мэтгэлцээний явцад Дональд Трамп өрсөлдөгчийнхөө Путинтэй холбоотой баримталж буй бодлогын талаар тайлбар хийлээ. Тэрээр Владимир Путин алхам тутамдаа Хиллари Клинтоноос ухаалаг үйлдлүүд хийж байгаа учраас тэр түүнд дургүй гэжээ. 

Мөн Дональд Трамп “Исламын улс” террорист бүлэглэлийн Ойрхи Дорнодод бий болсон шалтгаан юу болох талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Түүний үзэж буйгаар, “Исламын улс” үүссэн явдалд Клинтон, Обама нар буруутай аж. 

Тэдний алдаатай улстөрийн гадаад бодлогоос болж Ойрхи Дорнодод “асар том вакуум” бий болох нөхцөл бүрэлдсэн гэж тэрээр тооцож байгаа бололтой.  АНУ-ын зүгээс Иракт дайн эхлүүлчихээд дараа нь тэндээс яваад өгсөн нь “Исламын улс” нөлөөллөө өргөжүүлэхэд нэмэр болсон гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
demjigch(103.212.117.111) 2016 оны 10 сарын 23

Zuv heljee TRAMP ylaasai

0  |  0
Top