Ник Картер гялалзаж явна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

Backstreet boys” хамтлагийн Ник Картерыг монголчууд, тэр тусмаа бүсгүйчүүд сайн мэддэг. “Арын гудамжны хөвгүүд”-ийн хамгийн царайлаг нь гэгдэж асан тэрээр хамтлаг тарснаас хойш бор дарсанд орж, зартай шоучин Пэрис Хилтонтой үеэрхэж нэг хэсэг бужигнуулсан. Одоо харин амьдрал нь тогтоод, амжилт ч гаргаад гялалзаж явна. Ник Лоурен Китт хэмээх жирийн бүсгүйтэй гэрлэж, удахгүй хүүтэй болох гэж байгаа юм. Ажил нь чамжилттай урагшилж, дэлхийд алдартай “Ододтой хамт бүжиглэе” шоуны эцсийн шатанд тунаж үлдсэн тэрээр тун удахгүй хамтлагийнхантайгаа эргэн нэгдэж, тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

 

С.Алдар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top