“Samsung” “Apple”-ын технологийг хуулбарласнаа зөвшөөрч, 548 сая доллар төлөхөөр боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 20

БНСУ-ын “Samsung” корпораци АНУ-ын “Apple”-д 548 сая ам.доллар төлөх болсноо албан ёсоор зарлажээ. АНУ-ын компани БНСУ-ын өрсөлдөгчөө анх 2011 онд шүүхэд өгсөн бөгөөд таван жил үргэлжилсний эцэст ийнхүү анх удаа технологи зөвшөөрөлгүй ашигласнаа хүлээн зөвшөөрч байгаа нь энэ юм.

Маргаан эхэлж байх үед “Apple” 2.5 тэрбум ам.доллар нэхэмжилсэн ч шүүхээс нэг тэрбум болгосон. Улмаар БНСУ-ын компани нөхөн төлбөрийн хэмжээг 940 сая болгоод байсан бол энэ нь явсаар 548 сая ам.доллар болж буурсан юм.

Шүүхээс “Samsung” корпораци өрсөлдөгчийнхөө таван патентыг хууль бусаар олж авсан, мөн iPhone гар утасны гадна загварыг хуулбарласан болохыг тогтоосон шийдвэр гарсан юм. Үнэн хэрэгтээ “Apple” компани цалин хөлсөө нарийлснаас болж тоуч технологи дээр ажиллаж байсан хоёр шилдэг мэргэжилтэн нь “Samsung”-д ажилд орчихсон нь хожмын их маргааны үндсийг тавьсан байдаг.   

 

С.Алдар


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top